news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч нарыг томилоод байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нийт 15 эмнэлгийн даргын сонгон шалгаруулалт болж, урьдчилсан дүнгээр хамгийн их оноо а...
эрүүл мэнд
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ЕБС-ийн сурагчдын авъяасыг хөгжүүлэх “Авъяас” хөтөлбөрийг 2012 оны сүүлээс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 70-р тусгай сургуулийн багш нар оюуны бэрхшээлтэй болон хэл ярианы гэм согогтой хүүхдүүдийнхээ авьяасыг нээн хөгжүүлэх замаар хэл ярианы согог, танин мэдэхү...
эрүүл мэнд
2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар БНХАУ-ын зүүн мужууд, тухайлбал Шанхай хот, Анхуй, Жежианг мужид томуугийн А(H7N9) вирусээр сэдээгдсэн хүний өвчлөлийн 21 тохиолдол бүртгэгдсэнээс 6 нь нас баржээ. Цаашид өвчлөл нэлээд хурдацтай тархах магадлалтай байна.  2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар БНХАУ-ын...
эрүүл мэнд
БНХАУ-ын Шанхай хот, Жиангсу, Анхуй, Жежианг зэрэг зүүн мужуудад томуугийн A(H7N9) вирусээр сэдээгдсэн хүний өвчлөлийн 14 тохиолдол баасан гаригийн байдлаар бүртгэгдсэнээс зургаа нь нас баржээ. Энэ хүмүүс бүгд тахиа, шувуутай харьцаж байсан ба халуурах, ханиах шинж тэмдэг илэрч, хатгаа нь хүндрэн амиа алдсаныг эрүүл мэ...
эрүүл мэнд
Нийслэлд өнгөрсөн долоо хоногт менингококкт буюу бидний хэлж заншсанаар менингит өвчний халдварын арван тохиолдол гарснаас дөрвөн хүн нас баржээ. Мөн менингококкт халдвараас сэргийлэх /хоолой зайлах, хамар, залгиурыг цэвэрлэх, дархлаа сайжруулах… гм/, өвчний анхны шинж тэмдгүүдийн талаар иргэдэд сурталчлан таниулах зор...
эрүүл мэнд
Монголын шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа МҮЭСТО-нд үргэлжилж байна. Энэхүү үйл ажиллагааг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хүндэтгэлийн ёслолд Эрүүл мэндийн сай...
эрүүл мэнд
Монголын шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа энэ сарын 30-ны өдрийн 13.00 цагт МҮЭСТО-нд болно. Энэхүү үйл ажиллагааг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж байна. Хүндэтгэлийн ёслолд ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар зарлигаар шагнагдсан зарим хүмүүсийн шагналыг гардуулж баяр хүргэлээ.  ЭМЯ-ны ОЭТХ-ийн дарга Д.Гончигсүрэн, ЭМЯ-ны мэргэжилтэн Г.Ганчимэг, ЭНЭШТ-ийн нярайн эмч Ц.Алтантуяа, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн сувилагч А.Г...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбарын гүйцэтгэл дутуу байгаа барилгын асуудлаар гүйцэтгэгч компаниудын төлөөлөгчидтэй уулзан, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, улсын хэмжээнд 2010-2013 онуудад баригдаж буй нийт 36 барилгын одоогийн үйл явцтай нэг бүрчлэн танилцав. Эрүүл мэндийн сайд уулзалтын эхэнд сүүлийн...
эрүүл мэнд
Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагч цэргүүдийн дунд уушгины сүрьеэ өвчин тархсан тухай мэдээлэл цацагдаад байгаа. Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс дээрх мэдээллийг няцааж, ханиад хатгаа мэтээр тайлбарласан юм. Харин энэ талаар Эрүүл мэндийн яамны баттай эх сурвалжаас тодруулахад, “Одоогоор 400...
эрүүл мэнд
“Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” энэ сарын 24-ний өдөр болох бөгөөд манай улсад “Бид сүрьеэгүй Монголд амьдрахыг хүсэж байна” уриатайгаар 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.  Дэлхий нийтэд сүрьеэгээр өвчлөгсдийн хамгийн эмзэг бүлэг болох хүүхэд багачууд, өндөр настангуудын зүгээс шийдвэр гаргагч нарт хандан сүр...
эрүүл мэнд
Зурган дээрх энэ хөөрхөн бяцхан охиныг Номуундалай гэдэг бөгөөд миний найзууд болох Р.Борхүү, Н.Туяа нарын охин юм. Хөөрхөн дүү маань одоо 6 настай боловч төрөлхийн тархины эд эсийн хатингаршилтай бөгөөд үүнээс болоод нуруу нь мурийж бүсэлхийнээс доош мэдээгүй болох аюул нүүрлээд байгаа юм. Монголд эмчилгээ хийлгэх бол...
эрүүл мэнд
“Жигүүр Гранд” группийн хамт олон хүнд өвчинд шаналж буй 12 настай Д.Жигүүр хүүд туслах аяныг санаачлан хандивын мөнгө цуглуулж, хагалгааны зардлаас нь багахан хэсгийг нь хуваалцжээ. Нэр нэгт Жигүүр хүүгийн хагалгаанд нь зориулан “Жигүүр гранд”группийн хамт олон нэг өдрийн цалин буюу 15.000.000 төгрөгийн буцалтгүй тусл...
эрүүл мэнд
Бусдын төлөөх үйл бүхэн буян дагуулдаг. Өнөөдөр бидэнд Ариунтулга хүү нүдний хорт хавдрын улмаас Монголын ард түмнээсээ хандивын гараа сунгахыг хүсэн ханджээ. Хоёр настай Ариунтулга хүү 2012 оны зургадугаар сард нүдний хорт хавдартай гэж оношлогдсоноос хойш сарын дараа Солонгос улсад хагалгаанд орж амжилттай болсон ба ...
эрүүл мэнд
ЭМЯ-наас “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийг “Эрчүүдээ хайрлая” уриан дор гуравдугааp сарын 18-ны өдөр тэмдэглэж, хотын төв талбайд “Эрүүл мэндийн нээлттэй өдөр”-ийг зохион байгууллаа.  Өдөрлөгийн үеэр нийт давхардсан тоогоор 2839 хүнийг үнэ төлбөргүй оношилж, зөвлөгөө өгснөөс ЭХО-гийн шинжилгээг 150 хүнд, судасн...
эрүүл мэнд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өрнөж буй “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аянд Баянгол дүүргийн төрийн албан хаагчид нэгдэн өнөөдөр цусаа өглөө. Үүнд Засаг даргын Тамгын газар, Цагдаа, Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын газар, Халамжийн газар гээд бүхий л төрийн байгууллагын нийт 450 гаруй албан хаагч хамрагдс...
эрүүл мэнд
Бүхий л насны эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг гэнэ.  Нас ахих тусам өвчлөх магадлал нэмэгддэг байна. Энэ талаар ХСҮТ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч Д.Ягаантай ярилцлаа. -Сүүлийн үед хөхний хорт хавдрын өвчлөл манай улсад эрс нэмэгдэж байгааг судлаачид хэлдэг. Дэлхийн нийтэд мөн адил байна уу? -...
эрүүл мэнд
Япон улсын Эрүүл мэндийн сайд Норихиса Тамура Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанааг хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбарт хоёр орны цаашдын хамтын ажиллагааг сайжруулах талаар ярилцсан байна. Эрүүл мэндийн дэд сайд “Манай улс буурай орнуудын тооноос хасагдаж дунд орлоготой орны тоонд орсонтой холбогдуулан тусламж гуйх...
эрүүл мэнд
2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийслэл хотод менингококкт халдварын 8 тохиолдол бүртгэгдэж 3-8 сартай 3 хүүхэд эндсэн байна. Менингококкт халдвараар 3 сартайгаас 4 хүртэлх насны хүүхдүүд өвчилсөн бөгөөд 5 тохиолдол буюу 62.5% нь 7-25 цагийн дараа эрүүл мэндийн байгууллагад хандсан, 2 тохиолдолд эмч утсаа...
эрүүл мэнд
Японы Сисмекс корпорацийн зүгээс Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулж биохимийн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг маргааш (03.14) 10.00 цагт ЭМЯ дээр хүлээлгэн өгөхөөр боллоо. Энэ үеэр ЭМЯ болон Японы Сисмекс корпораци хоорондын 2011 онд байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Эрүүл мэндийн сайд ...
эрүүл мэнд
Элэгний хатуурал буюу цирроз нь үхэлд хүргэх аюулаараа ДОХ, зүрхний шигдээсний дараа ордог аюултай өвчин. Энэ өвчнөөр ихэвчлэн дунд болон ахимаг насны  эрэгтэй хүмүүс өртөх нь элбэг байдаг аж. Гэтэл сүүлийн жилүүдэд уг өвчний улмаас шаналж буй хүмүүсийг тоог ид хийж бүтээх насандаа яваа залуучууд эзлэх болсон бөгөөд эн...
эрүүл мэнд
Өнөөдөр “Олон улсын хавдартай тэмцэх өдөр”. Энэ өдөрт зориулан Хавдар судлалын төвийн эмч нар өнөөдөр 10.00 цагт эмнэлэг дээрээ иргэд сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл хийнэ. Мэргэжлийн эмч нар хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд хавдраас сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээлли...
эрүүл мэнд
Зүрхний өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний талаар БНСУ-ын Ротари клуб Монголын “Туул” ротари клубын хамтарсан уулзалт өнөөдөр Хаан паласд боллоо. “Туул” ротари клуб “Хүүхдийн зүрх” төслийг 2004 оноос эхлэн БНСУ-ын ротаричуудтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн байна. Манай улсад эмчлэгдэх боломжгүй зүрхний төрөлхийн гажиг өвчтэй...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Бээжин хотоос Монгол Улсыг хавсран суугаа Бүгд Найрамдах Австри Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Гинер Райхл болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүсийг хүсэлтийн дагуу өнөөдөр ЭМЯ-нд хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Австрийн Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвийн чадав...
эрүүл мэнд
Яаралтай түргэн тусламжийн 103 төв нь битүүний өдрөөс эхлэн эмч, автомашинаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногийг дуустал иргэдэд 24 цагийн турш 36 эмч, автомашин үйлчлэх юм. Түүнчлэн цагаан сараар бүх өрхийн эмнэлгүүд 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байгаа. Сар шинийн баярын үеэр төрөл ...
эрүүл мэнд
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт өнөөдөр өглөөний 08.00 цагаас хойш 50 гаруй дуудлага ирээд байна. Харин өчигдөр 08.00 цагаас өнөөдөр өглөө ээлж солигдох хүртэлх хугацаанд нийт 743 дуудлага ирсэн байна. Үүнд, осол аваарын 54, архины хордлогын 31, томуу, томуу төст өвчний 82, осголт, хөлдөлт долоон дуудлага болон ...
эрүүл мэнд
Цагаан сарын баяр болж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас бүх шатны эмнэлэг, эмч ажилтнуудад аюулгүй ажиллагаа, тусламж үйлчилгээний чанар, үүрэг хариуцлагаа дээшлүүлэх зөвлөмж хүргүүллээ. Уг зөвлөмжид баяр ёслолын үеэр эмч мэргэжилтнүүд ажилдаа анхааралтай бэлэн байдалд ажиллахыг сануулжээ. Учир нь эмч нарын ха...
эрүүл мэнд
Нийслэлийн эмэгтэйчүүдийн тухтай, ариун цэврийн шаардлага хангасан газар амаржих мөрөөдөл биелж шинэ нэгдүгээр амаржих газрын барилгыг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээж авлаа. Ирээдүйд мэндлэх сая сая бяцхан үрс ийнхүү шинэ эмнэлэгт, орчин үеийн стандарт эмнэлгийн үйлчилгээ авах өдөр ойртсоор байна. “Сентерра Гоулд” ...
эрүүл мэнд
ШХУ-ын Женев хотноо болж байгаа ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн 132 дугаар хуралдаанд оролцож буй Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ сарын 25-ны өдөр ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Маргарет Чантай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд сайд Н.Удвал Др. Чаны удирдлага, манлайлал дор хийгдэж байгаа тус байгууллагын реформыг Монг...
эрүүл мэнд
Ахмад настанууд жилд нэг удаа амралт, сувиллын газарт жилдээ 150 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр боллоо. Энэхүү шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан байна. Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай журам"-д нэмэл...
эрүүл мэнд
Уншигч таны харж байгаа охин бол дөрвөн настай Буяндэлгэрийн Эрдэнэцэцэг. Хорвоод мэндлээд амьдрахыг хүссэн энэ бяцхан охинд нэг л өдөр аймшигт өвчин гэнэт ирж хоёр цагийн дотор бие нь мууджээ. 2012 оны 09 сарын 13-ны шөнө бие нь өвдөөд байна гэж шөнө уйлсан охиндоо дуудлага дуудсан ээжийн хэлж байгаагаар хоёр цагийн д...
эрүүл мэнд
Бүх дүүргийн өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар болон Монголын өрхийн эмнэлгүүдийн нэгдсэн холбооноос өнөөдөр 11.00 цагт хэвлэлийн бага хурал зарласан ч удалгүй цуцалжээ. Эх сурвалжийн мэдээлснээр уг хэвлэлийн бага хурлыг ЭМЯ-наас болиулсан байж магадгүй гэнэ. Хурал зарлагчид "Өрхийн эмнэлгүүд Нийслэлийн эрүүл мэндийн ...
эрүүл мэнд
Сувилагчийн буруугаас болж түлэгдсэн нярайг ГССҮТ-ийн Түлэнхийн тасгаас өнөөдөр өглөө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн сэхээний тасагт шилжүүлжээ. Шинэ оны өмнөхөн Баянхонгор аймагт дөнгөж төрсөн нярайг угаах гэж байгаад халуун усанд түлж, гэмтээсэн хэрэг гарсан билээ. Нярайг  нийслэлд авчирч, ГССҮТ-д х...
эрүүл мэнд
Сувилагч эмэгтэй нярай хүүхдийг угаах гэж байгаад халуун усанд түлсэн харамсалтай хэрэг оны өмнөхөн /12 сарын 29/ гарчээ. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эл хэрэг болсон бөгөөд видео бичлэгээс авсан мэдээллээр бол сувилагч бүсгүй амаржсан эхэд дусал залгасныхаа дараа хүүхдийг нь угаахаар авч явсан байна. Хэсэг хуга...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамны удирдлагууд шинэ оноор төрөх эмнэлгүүдэд ажиллахаар болсон байна. Тэд  2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр төрөх эмнэлгүүдээр орж, тус өдөр мэндэлсэн үрсэд баяр хүргэх юм байна. Тодруулбал,  Эрүүл мэндийн сайд Н.Удвал 10.00 цагт Клиникийн нэгдүгээр амаржих газар, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа 1...
эрүүл мэнд
Өнгөрсөн долоо хоногт халдварт өвчний 270 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос буурсан үзүүлэлт аж. Өнгөрсөн долоо хоногт цочмог шарлалттай өвчний хам шинж 114, тууралттай өвчний хам шинж 120 тохиолдол бүртгэгджээ. Харин өвчний хүндрэл багатай өвчнүүд үлдсэн хувийг эзэлсэн байна. Дашрамд дурьдахад ХӨСҮТ-д хэвтэн эмчл...
эрүүл мэнд
Хорвоод мэндлээд дөнгөж нэг ой хүрч буй M. Сайханбилэг хүү хэр баргийн хүн тэсвэрлэж гарахад бэрх элэгний өвчинд шаналж, БНСУ-д элэг шилжүүлэх мэс засалд орохоор болсон нь олон түмний өр өвтгөж байна. Хүүгийн зөвхөн хагалгаанд 150 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд өчигдөр аав, ээжтэй нь Ч. Сайханбилэг гишүүн уулзаж...
эрүүл мэнд
Дархлаа сэргээх үйлчилгээтэй “Салимон” бэлдмэлийг хүмүүс ихээр хэрэглэдэг билээ. Тэгвэл сүүлийн үед энэ бэлдмэлийн зохиогчийн эрхийн асуудал үүсч,  “Моносфарм”-ын “Салимон” –той ижил нэртэй бэлдмэлийг эмийн сангуудаар худалдаалах болсон бөгөөд ийнхүү дууриалган хийсэн бэлдмэлээс болж хордсон гэсэн мэдээлэл тархсан юм. ...
эрүүл мэнд
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улсын хэмжээнд А гепатитаар өвчлөөгүй, А гепатитын эсрэг вакцин хийлгэж байгаагүй, 2-14 насны хүүхдүүдэд энэ ондоо багтаан гепатит А-гийн эсрэг вакцин хийхээр болжээ. Дашрамд дурдахад, халдварт гепатит А вирус нь бохир гарын шар өвчнийг үүсгэдэг нян бөгөөд эхний тунг хийлгэснээс ...
эрүүл мэнд
Төрийн өмчийн эмнэлгүүдийн эмч нар иргэдэд төлбөртэй үйлчилгээ үзүүдэг болсон. Гэтэл эмч нарын авч байгаа энэ мөнгө төсөвт төвлөрөх нь ховор байдаг байна. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүдэд иргэдийн зүгээс төвлөрч байгаа мөнгөний авдар цоож цуургагүй, хяналтгүй  ил задгай байдаг гэх шүүмжлэлийг хяналтынхан дэвшүүллээ. Үүднээсэ...
эрүүл мэнд
Улаанбаатар хотод ханиад, томуугийн өвчлөл өмнөх оныхоос нэмэгдэх хандлагатай байгаа аж. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 122 мянган хүн эмнэлэгт хандсанаас, 8000 гаруй хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Томуугаар өвчлөгсдийн дийлэнх н...
эрүүл мэнд
Улсын хэмжээнд өнгөрөгч аравдугаар сараас энэ сарын 10-ны өдөр хүртэл 144 мянган хүн эмнэлгээр үйлчлүүлсний 10 мянга нь томуу, томуу төст өвчтэй хэмээн оношлогджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 1,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Томуугаар өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь 15 хүртэлх насны хүүхдүүд байсан ажээ. Энэ жил хувь...
эрүүл мэнд
Орхон аймгийн Жаргалант сумын “Дулаан уул” багт өнгөрсөн долоо хоногт үхрийн хорт салст халуурал өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Аймгийн Онгцой байдлын хэлтэсээс  өвчилсөн мал амьтныг ариутгах, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа юм байна. Мөн Төв аймгийн Өндөрширээт сумын Барчгайн хоолой гэд...
эрүүл мэнд
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хэмжээнд есөн төрлийн халдварт өвчний 176 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс вирусын гепатит, цусан суулга өвчин зонхилох хувийг эзэлсэн аж. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн жилийнхээс өссөн үзүүлэлт гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Дашрамд дурьдахад, Улаанбаатар  хотын найман дүүргийн...
эрүүл мэнд
Баянхонгор аймгийн сумдын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвийн ажилд хийсэн шалгалтаар сумдын багаж тоног төхөөрөмжийн хангалт 78,5 хувьтай, 75 хувь нь стандартад заасан нэр төрлөөр хийгдвэл зохих лабораторийн шинжилгээнүүдийг бүрэн хийдэггүй, лабораторийн төхөөрөмжөөр хангагдаагүй зөрчил илэрчээ. Харин хөрөнгө оруулалт...
эрүүл мэнд
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд маргааш иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө цусаа хандивлахаар болжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболдоос тодрууллаа. -Монгол Улсын Ерөнхийлөгч, Тамгын газрын ажилтнууд цусаа хандивлахаар болжээ. Цусны төв дээр очиж өгөх үү...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр газрын маргаантай байгаа нийслэлийн II амаржих газарт ажиллалаа. Учир нь төрөхийн байрны нэг талын жигүүрийг чөлөөлж, хажууд нь баригдаж буй барилгын шугам, холболтыг хийх талаарх маргаан үүсчээ. Төрөлт ихтэй байгаа энэ үед  хүн амын хамгийн чухал хэсэг болох эх, хүүхдийн эрүүл мэндий...
эрүүл мэнд
Олон улсын өрхийн эмч нарын холбоо 2010 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 19-ний өдрийг “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэдэг. Харин Монголд Эрүүл мэндийн сайдын 2012 оны 153 тоот тушаал гарснаар “Монголын өрхийн эмч нарын өдөр”-ийг энэ жилээс эхлэн тэмдэглэж байгаа юм. “Өрхийн эмч нарын өдөр”-ийн хүр...
эрүүл мэнд
Халдварт өвчин судлалын үндэсний төв ХДХВ-ийн халдварын 115, 116 дахь тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэнийг албан ёсоор мэдээллээ. Шинээр илэрсэн тохиолдол нь 45-49, 30-24 насны эрэгтэй хүмүүс юм байна. Тэд одоогоор халдвар тээгчийн үе шатандаа байгаа аж. Мөн эмнэлгийн байгууллагад хандаж үйлчлүүлсэн гадаадын ...
эрүүл мэнд
“Эрүүл чийрэг монгол хүн” аяныг маргаашнаас эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулах гэж буйтай холбогдуулан өнөөдөр 12.00 цагт Эрүүл мэндийн яаманд хэвлэлийн бага хурал зарласан байна. Хурлын үеэр хувийн клиник сувиллын шалгалтын дүн, эрүүл мэндийн үйлчилгээний чанар аюулгүй байдлын судалгааны талаар Эрүүл мэндийн с...
эрүүл мэнд
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Өгөөмөр” захын зүүн урд хэсэгт авто замын засварын ажил гүйцэтгэж байсан ажилтан өчигдөр орой 10 мянган вольтын өндөр хүчдэлд цохиулсан золгүй хэрэг гарлаа.  Тус газарт авто замын ажил хийж байсан “Эрдэнэ зам” компанийн ажилтнууд дулааны шугам булж байх...
эрүүл мэнд
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний хариугаар Дархан сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт гахайн сонгомол мялзан өвчин болох нь батлагджээ. Тиймээс Дархан сумын Засаг даргын захирамжаар энэ сарын 03-наас хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Хорио цээр тогтоосон бүсэд ажлын хэсэг томилогдон ...
эрүүл мэнд
Гэмтэл, согог судлалын үндэсний төвд  Япон улсын бариа заслын эмч нар өнөөдрөөс эхлэн тав хоног үнэ төлбөргүй оношилгоо, эмчилгээ хийж эхэлллээ.  Мэргэжлийн эмч нар тав хоногийн хугацаанд түнхний мултралтай 3-5 сартай нярай, үе мөчний буруу хөгжилтэй 1-10 насны хүүхдүүдэд үнэгүй үзлэг хийж, эмчлэх юм байна. Д.Жаргал
эрүүл мэнд
“Тэнгис” кино театрын урд талд барилга барьж байсан барилга дээрээс том хэмжээний төмөр унаж, 25 настай залуу толгойдоо хүнд бэртэл авсан хэрэг өнөөдөр 16.40 цагийн орчимд гарсан юм. Яаралтай тусламжийн 103 утсанд энэхүү дуудлага 16.45 цагт ирж, дуудлагын дагуу ажилласан эмч нар өвчтөнийг Гэмтэл, согог судлалын үндэсни...
эрүүл мэнд
“Тэнгис” кино театрын урд талд зөвшөөрөлгүй баригдаж байсан “Эко консракшн” компанийн барилга дээрээс төмөр унаж, 25 настай залуу толгойдоо хүнд бэртэл авсан хэрэг өнөөдөр 16.40 цагийн орчим гарсан. Яаралтай тусламжийн 103 утсанд энэхүү дуудлага 16.45 цагт ирсэн бөгөөд түүнийг түргэн тусламжийн машинаар 17.00 цагийн үе...
эрүүл мэнд
Баянгол дүүргийн V хороо Н.П.Шастины нэрэмжит III эмнэлгийн хажууд байрлах “Лунобо” компанийн “Алтан Элс” дотрын клиникийн сувилалд хэвтэн эмчлүүлж байсан 13 хүн эм тариандаа хордсон хэрэг энэ сарын 5-наас 6-нд шилжих шөнө гарчээ. Тухайн өдрийн эмчилгээнд “Рибоксин”, “Витамин С”, “Витамин РР”, “Натри салицилат”, “Метро...
эрүүл мэнд
Манай улсын 11-15 насны охидод хүний хөхөнцөр вирусын гурав дахь тунг энэ сарын 10-14-ний өдрүүдэд тарих гэж байгаа.  Харин тус вакцин охидын ирээдүйд хэрхэн муугаар нөлөөлөхийг Европ дахь “Гал үндэстэн” холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлөөс мэдээллээ. Хуралд оролцогчид “Хүний хөхөнцөр вирус нь 100 гаруй буюу түүнээс олон ...
эрүүл мэнд
Шүдний өвчлөлийн талаар анагаах ухааны магистр, шүдний их эмч Б.Пүрэвжавтай ярилцлаа. -Шүдний өнгөр, чулуу гэж ярьдаг боловч хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Чухам юунаас үүсдэг юм бэ? -Шүдний чулуу, өнгөр нь зовиур багатай учраас хүмүүс тэр бүр мэдэж, анзаардаггүй. Чулуу, өнгөр голдуу амны хөндийн ариун цэвэр муу сахисн...
эрүүл мэнд
ХӨСҮТ-өөс ХДХВ-ийн халдварын 111 дэх тохиолдол бүртгэгдсэнийг энэ долоо хоногт мэдээлсэн. Гэтэл Дархан-Уул аймгийн ЕБС-ийн нэг ангийн гурван сурагчаас ХДХВ/ДОХ-ын вирус илэрсэн хэмээн зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь ташаа мэдээлэл байжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатараас тодруулахад, “Хэвлэл мэдэ...
эрүүл мэнд
Дорнод аймгийн Баяндун суманд өнгөрсөн тавдугаар сарын 23-нд ой хээрийн түймэр унтрааж яваад галд өртөж, биеийх нь 60 хувь нь түлэгдсэн дэд ахлагч А.Болорсүх БНСУ-д эмчлүүлж байгаа. Түүнд Сөүл хотын Халлим их сургуулийн Түлэнхийн нөхөн сэргээх төвийн эмч Чу Юнг Со гурван удаа хагалгаа хийсэн байна. Гурав дахь хагалгааг...
эрүүл мэнд
Гепатит өвчний тархалт хурдасч, дэлхийн хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь нэмэгдэж байгааг анхаарч, энэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн долдугаар сарын 28-нд тэмдэглэж байхаар 2010 оны тавдугаар сард хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтаар шийдвэрлэж байжээ. Энэ жилийн Гепатит өвчинтэй тэмцэ...
эрүүл мэнд
“Эрүүл хүүхэд” аяны үр дүнд Монгол улс 0-18 хүртэлх насны бүх хүүхдийн эрүүл мэндийн цахим мэдээллийн сантай болсныг энэ сарын 25-нд Засгийн газарт хүлээлгэн өгсөн байна. Аяны нээлт өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд болж, өнөөдрийн байдлаар үзлэгт хамрагдвал зохих 976941 хүүхдээс 816941 хүүхэд буюу 83.6 хувь нь эрүүл мэ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал, П.Улаанхүү эмчид “Эрүүл мэндийн сайдын нэрэмжит” шагнал энэ сарын 04-нд гардуулжээ. П.Улаанхүү нь 1975 оноос хойш эрүүл мэндийн салбарт ажиллахдаа цус сэлбэлтийн алба болон цус сэлбэлт судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр хүнд...
эрүүл мэнд
“Тамхигүй орчинг бүрдүүлье” сургалт өчигдөр “Хангарьд” ордонд эхлэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар баасан гаригт болж хойшилсон. Гэвч бид энэ удаад тамхи татах хор уршиг, эрх зүйн зохицуулалтын талаар албаны хүнээс тодруулсан мэдээллийг хүргэж байна. Дэлхий дахинд жил бүр тамхинаас үүдэлтэй өвчнөөр таван сая хүн нас ...
эрүүл мэнд
“Хамт олонд түшиглэсэн сэргээн засалт ба сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт сургалт энэ сарын 3-5-ны өдрүүдэд Сэргээн засалтын үндэсний төвд болж байна. Сургалтыг ЭМЯ, Италийн төрийн бус АИФО байгууллага болон тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас санаачлан зохион байгуулж байна. Тус сургалтад Италийн төри...
эрүүл мэнд
“Эрүүл мэнд-Эрхэм баян” цуврал хэлэлцүүлгийн  хаалт ЭМЯ-ны  “Мэдээлэл сургалтын төв”-д өнөөдөр 16.00 цагт болно. Уг хэлэлцүүлгийг ЭМЯ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв гаригт 16-18 цагийн хооронд зохион байгуулж байсан юм. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйлсэд эрдэмтэн мэргэд болон энг...
эрүүл мэнд
ЭМШУИС-ийн багш, дэд профессор Н.Раднааханд Герман улсад харшлын эмчийн мэргэжил эзэмшиж улмаар Австри, Герман, Болгар, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн туршлагатай эмч. Тэрээр харшлын эмчээр 25 жил ажиллаж байгаа бөгөөд өдгөө хүүхдийн харшлын эмч бэлтгэх ажилд хүчин зүтгэж, хүүхдийн эмч нарт энэ өвчний талаар хичээлийг зааж...
эрүүл мэнд
Халдварт өвчин судлалын үндэсний төв ХДХВ-ийн халдварын 110 дахь тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэнийг албан ёсоор мэдээллээ. Халдвар авсан хүн нь 25-29 насны эрэгтэй, эрхэлсэн ажилгүй залуу аж. Одоогоор түүний биеийн байдал хэвийн, ХДХВ-ын халдвар тээгчийн шатандаа яваа бөгөөд эмнэлгийн хяналтад орсон, тандал...
эрүүл мэнд
ЭМЯ болон Азийн хөгжлийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах зорилго бүхий "Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах төсөл"-ийг Архангай, Дундговь, Сүхбаатар, Төв, Говь-Алтай аймаг, мөн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлж байна. Японы ядуур...
эрүүл мэнд
С.Энхдөлгөөн нь давсагны хавдар гэсэн оноштойгоор 2011 оны есдүгээр сараас хойш эмчилгээ хийлгэж байгаа. Хоёр сар гаруй хугацаанд давсгандаа гуурстай шээж байгаа бөгөөд сүүлийн 10 хоногт гуурсны хажуугаар шээс нь гоожиж, тэр хавийн арьс нь түлэгдэн, улайлт өгч өвдөж эхэлсэн байна. Харамсалтай нь, С.Энхдөлгөөн хүүгийн д...
эрүүл мэнд
"Дэлхийн хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг"-ийн гишүүн, Голланд улсын иргэн Paul Kranendonk өөрийн хамтрагч Ad van der Linden болон Ernst Delwel нарын хамт тархи, нуруу нугасны хагалгааны хамгийн сүүлийн үеийн микроскопыг П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэгт бэлэглэлээ. Энэхүү микроскоп нь тархины хавдар, тархи...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрийн пүрэв гаригт “Эрүүл мэнд-Эрхэм баян” иргэдийн нээлттэй индэрийг зохион байгуулж байгаа. Энэ удаагийн нээлттэй индэр “Эрэлтэд нийцсэн дээд мэргэжилтэн бэлтгэх хамтын ажиллагаа” сэдвээр өнөөдөр 16.00 цагаас Эрүүл мэндийн яамны Б танхимд болох гэж байна. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн ...
эрүүл мэнд
Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж тэмдэглэдэг. Энэ онд “Сувилах...
эрүүл мэнд
Хүүхэд эхээс төрөхдөө дархлалтай төрдөг ч тодорхой хугацааны дараа буурч нэг нас хүрэхэд алга болдог байна. Дархлаажуулалт халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах эм бэлдмэл хэрэглэдэг хэмээн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмч Ч.Цэцэгээ зөвлөж байна. Дарх...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил, нэмэгдэл хөлс олгох асуудлыг Засгийн газрын өчигдрийн /V.02/ хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Дээрх нэмэгдэл, мөнгөн урамшил, нэмэгдэл хөлс олгох асуудлыг ирэх оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр тогтсон байна. “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор бол...
эрүүл мэнд
ЭМШУИС-ийн 70 жилийн ойд зориулсан  Анагаах ухааны доктор, профессор Мижидийн Чүлтэмсүрэнгийн нэрэмжит Эм судлалын улсын 3-р олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Профессор М.Чүлтэмсүрэн нь ЭМЯ-ны  эмийн ерөнхий мэргэжилтэн, ЭМШУИС-ийн эм зүй болон эм судлалын тэнхимд  багш, декан, тэнхмийн эрхлэгчээр 40 орчим жил ажилла...
эрүүл мэнд
ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн лавлах хэсэг дээр Олон улсын эх баригч, сувилагчийн өдрийг угтсан “Эх баригчийн нэг өдөр”-ийг зохион байгуулжээ. Энэ үеэр тус эмнэлгийн 21 эх баригч ажиллаж, үйлчлүүлэгчийн биеийн жин, өндөр, артерийн даралт үзэх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулах, асуусан асуулт...
эрүүл мэнд
Японы Засгийн газрын "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн "Яаралтай тусламж, Эрчимт эмчилгээ"-ний тасаг бүрэн засвар хийгдэж дуусан байна. Энэхүү тасгийг хүлээн авах ёслолын ажиллагаа тус эмнэлг дээр боллоо. Ёслолын ажиллагаанд Япон улсын ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Куроки, "Өвсний үндэ...
эрүүл мэнд
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Элэгний эмгэгийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын онол практикийн хоёрдугаар бага хурал манай улсад боллоо. Хурлыг ЭМЯ болон Сингапур улсын Элэг шилжүүлэн суулгах Азийн төвтэй хамтран зохион байгуулжээ. Манай улсын хувьд нас барсан хүмүүсийн дийлэнх хувийг элэгний хорт хавда...
эрүүл мэнд
Хонхорын замд осолдсоны улмаас хүнд бэртэж Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн таван залуу одоог хүртэл ухаан ороогүй байна. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу  Хонхорын замд тавдугаар сарын 8-ны  өдрийн 09.30 цагийн орчимд автомашины ноцтой осол гарсан юм. “Subaru impreza” маркийн суудлын автомашин замаас...
эрүүл мэнд
Эрхэм уншигч таниар нэг оньсого таалгая. Сая 500 мянгад гурав. Тэр юу вэ? Уншигч та таахгүй байна уу. Тэгвэл бага сага дөхүүлж өгье. Төрийн гурван өндөрлөг бол биш. Улаанбаатарт байдаг кинотеатр бас л биш. Хариулт нь ердөө амархан. Энэ бол Улаанбаатар хотод байгаа бүх төрөх эмнэлгийн тоо. Төрөлт нэмэгдсэн гэж Эрүүл мэн...
эрүүл мэнд
ЭМЯ-наас энэ жилийг “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын жил” болгон зарласан. Энэ хүрээнд есөн зорилт бүхий 81 хийж хэрэгжүүлэх гэж байгаа юм. “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын жил”-ийн хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өнөөдөр  14.00 цагаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд, 16.00 цагаас Гер...
эрүүл мэнд
Өнөөгийн Монголын нийгэмд архидалт, архинаас үүдэлтэй гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа билээ. Иймд Мэдээллийн сайтуудын ассоциаци архидалтын эсрэг тэмцэлд нэгдэж, өнөөдөр Архидалт, мансуурлын хор хөнөөлийг бууруулах үндэсний эвслийн удирдах зөвлөлтэй хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Мэдээллийн сайтууд...
эрүүл мэнд
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль сурталчлах аян дөрөвдүгээр сарын 2-ноос эхэлсэн билээ. Энэ сарын 20 хүртэл үргэлжлэх аяны хүрээнд Эрүүл мэндийн газрын Эмийн зохицуулалтын хэлтэс нээлттэй ажиллаж байгаа юм. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Гаалийн ерөнхий газар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын эм зүйн байгу...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар өнөөдөр 11.00 цагт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллахаар болжээ. Тэрбээр эх, хүүхдийн эрүүл мэндэд тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга замууд, “Эрүүл хүүхэд” аяны үзлэгээр өвчтэй илэрсэн хүүхдүүдийн эмчилгээтэй танилцаж, энэ асуудлаар мэдээлэл хийнэ. Мөн дараа нь ...
эрүүл мэнд
Их хотын асуудлын гол цөм нь иргэдийн сэтгэл зүйн асуудал байдаг нь бидний амьдралаас тодорхой харагддаг. Хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн нарийн асуудлууд, хүмүүсийн харилцаа, стресс бухимдал, зөрчил, маргаан, ганцаардал, ажлын бүтээмжгүй байдал зэрэг нь нийгэм-сэтгэл зүйн учир шалтгаантай юм. Үүнийг эмчлэх, эдгээхийн ту...
эрүүл мэнд
Гахайн хавдраар өвчилсөн тохиолдол манай улсад өнгөрсөн онд 1016 бүртгэгдэж, 10 мянган хүн ам тутмын 3.7-д нь тохиолдож байсан. Энэ он гарсаар эхний хоёр сард 854 тохиолдол бүртгэгдэж, гуравдугаар сард үргэлжлэн гарсаар байгаа нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Гахайн хавдраар хүүхдүүд ихэвч...
эрүүл мэнд
Монголын мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн хүрээнд глюкозжсон гемоглобин хэмжигч багаж гардуулан өгөх ёслолын арга хэмжээ Эрүүл мэндийн яаманд боллоо. Өнөөдрийн гардуулж буй глюкозжсон гемоглобин хэмжигч багаж нь сүүлийн 3 сарын туршид цусны сахар ямар түвшинд байсныг хэмжих бөгөөд чихрийн шижинтэй хүмүүси...
эрүүл мэнд
Гахайн хавдрын өвчлөлөөр өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 150 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.  Нийт өвчлөгсдийн 65,4 хувийг сургуулийн насны хүүхэд эзлэж байгаа ажээ. Манай улсад 2009 оноос гахайн хавдар, улаан бурхан, улаанууд  өвчний эсрэг вакциныг хоёр тунгаар есөн сартай, хоёр настайд нь хийж эхэлснээр түүнээс хойш төрсөн ...
эрүүл мэнд
Таны хүүхдийг төрөөс зардал гаргаад үнэгүй шинжилгээнд хам­­руулж, эмчилнэ гэвэл ямар сонсог­дож байна. Тэгвэл бүтэн жилийн турш хүүхдийг тань үз­лэгт хамруулж, оношилж, эмчилнэ. Сайхан мэдээ байгаа биз. Сурдаг сургууль, хүмүүждэг цэцэр­лэг, өрхийн эмнэлэг дээр чинь мэргэж­лийн эмч нарын баг ажиллаж, таны хүүхдийг шинж...
эрүүл мэнд
Гурван тунгаар хийгдэх өсвөр насны охидод умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг хийх аян энэ сарын 12-ноос эхэлсэн. Аяны явцын талаар Эрүүл мэндийн яам, Мянганы сорил сан, “Итгэл” Хавдаргүй Монгол үндэсний сангаас мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдахаар төлөвлөсөн 14248 охины 76 хувь нь умайн хүзү...
эрүүл мэнд
Хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягт дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэх нь хоол идэх, унтах, ажилдаа явах, компьютерийнхээ ард суухтай адил дадал, зуршил бий болоод уджээ. Ихэнхи хүмүүс бие махбодын эрүүл мэнд, ялангуяа зүрх судасны өвчнөө даван туулах гэж, эсвэл жингээ хасах, булчингийн массаа томруулахын тулд ...
эрүүл мэнд
Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг дэлхий нийтийн хэмжээнд “Сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд сүрьеэтэй тэмцэх өдрийг “Сүрьеэгээр өвдсөн хүн бүрийг илрүүлж, эмчилгээнд хамруулж, эдгэрүүлцгээе’’ гэсэн уриатайгаар дэлхий дахинаа тэмдэглэж байна. Дэлхийн дээр жил бүр есөн  сая хүн с...
эрүүл мэнд
Монгол улсад ганцхан байдаг, Төрийн өмчийн гэх тодотголтой нэгэн газар шунхай эдгээдийн гарт орчихоод байна гэвэл дэндүү өвөрдөлтэй сонсогдож байгаа биз. Төр өөрийнхөө эд хөрөнгөд эзэн нь болж чадахгүй байгаагийн томоос том жишээ нь энэ болж байна. Ер нь тэгээд мөнгө л бол Дархан цаазат газар, төрийн онцгой бүс юу ч би...
эрүүл мэнд
Манай улсад сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдарын дотор хоёрдугаарт, нас баралтын шалтгааны дөрөвдүгээрт орж байна. Умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдол 2006-2008 онуудад 10 мянган хүн амд хоёр болж цаашид өсөх хандлагатай байна. 2005 онд Улаанбаатар хотын оршин суугч ...
эрүүл мэнд
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв “Монгол Эм импэкс” концернтай хамтран ЭХЭМҮТ, Нийслэлийн амаржих газрууд болон Бүсийн оношилгооны төвийн нярайн эмч нарт зориулан амьсгал хямралын хам шинжтэй дутуу нярайд сурфактант эмчилгээ хийх, эмчилгээний дараа хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хянах онол, практикийн сургалт яв...
эрүүл мэнд
Монголд ХДХВ-ДОХ-оор өвчилсөн 144 дэх тохиолдол бүртгэгдлээ. Энэ сарын 9-ний өдөр сайн дураараа шинжилгээ өгсөн эрэгтэй хүний онош батлагдаж, уг өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогджээ. Халдвар авсан хүн нь 25-29 насны, эрэгтэй гэнэ. Тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа шинжилгээ өгч байсан аж. Өвчтөн одоогоор эмчийн хяналтад ...
эрүүл мэнд
Төв цэнгэлдэх хүрээлэн, Шагайн харвааны талбай, “Хүй долоон худаг”-т эмнэлгийн анхны тусламж үзүүлэх цэг баярын өдрүүдэд ажиллана. Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх цэгийн эмч, сувилагчид нь наадамчин олонд эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алда...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамны “Мэдээлэл сургалтын төв”-д “Эрүүл мэнд-Эрхэм баян” цуврал хэлэлцүүлгийн  хаалт өнөөдөр боллоо. Уг хэлэлцүүлгийг ЭМЯ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв гаригт 16-18 цагийн хооронд зохион байгуулж байсан юм. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйлсэд эрдэмтэн мэргэд болон э...
эрүүл мэнд
Позитив сэтгэл судлал нь энгийн амьдралыг илүү баялаг болгохыг зорьдог, амьдралын эерэг талуудад илүү анхаарал хандуулдаг түүнчлэн бидний ямар үйлдэл, эрмэлзэл, сэдлүүд илүү сайхан амьдрал руу хөтөлдөг вэ гэдгийг шинжлэх ухааны судалгааны аргуудыг ашиглан судалдаг сэтгэл судлалын салбар юм. Дараах 10 судалгааны үр дүн ...
эрүүл мэнд