news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
“Future mongolia-2013” бүх салбарын техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн хоёр дахь жилдээ болох гэж байна. Үзэсгэлэн зургадугаар сарын 19-22-ны өдрүүдэд “Буянт-Ухаа”спорт цогцолборт болох бөгөөд нийт 3000 м.кв үзэсгэлэнгийн танхимд шинэ техник технологи дэлгэн харуулах ажээ. Тухайлбал, барилгын материал, уу... | эдийн засаг |
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IV хуралдаан яг одоо тус дүүргийн ЗДТГ-ын Хурлын танхимд болж байна. Хуралдаанаар хоёр чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэх юм. Нийслэлийн хэмжээнд ажилладаг 80 гаруй карьерийн 60 орчим нь тус дүүргийн нутагт байрладаг. Одоогийн байдлаар үйл ажиллагааг нь түр зогс... | эдийн засаг |
Бяцхан үрсийнхээ ирээдүйд оруулж буй том хөрөнгө оруулалт, хамгийн ухаалаг алхам бол ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖ юм. Та хүүхэдтэйгээ хадгаламжийн ашиг тусыг байнга ярилцаж, хуримтлалтай байхын ач холбогдлыг ойлгуулж байх нь санхүүгийн боловсролын эх үндэс юм. Модыг услаж, хайрлах тусам өсч, өндрөөс өндөрт ургадаг шиг хадгаламж ... | эдийн засаг |
Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн баталснаас хойш хоёр сар өнгөрлөө. Гадаадаас Монголд орох мөнгөний урсгалд тавьсан элдэв саадыг энэ хуулиар арилгасан хэмээн Лондонд болсон хөрөнгө оруулагчдын чуулганаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат онцлон тэмдэглэж байлаа. Өөрөөр хэлбэл, хилийн чанадаас мөнг... | эдийн засаг |
Уул уурхайн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 109 ажлын хэсэг ажилласнаас 51 ажлын хэсэг үүрэг болгосон ажлаа дуусгаж, одоогоор 58 ажлын хэсэг ажиллаж байна. Үүнээс Сайдын тушаалаар 52 ажлын хэсэг, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 6 ажлын хэсэг ажиллаж байна. “MGL-93” ба бүтээлч хамтын ажиллагаа М... | эдийн засаг |
Шатахууны үнийг зургадугаар сард бууруулна гэсэн мэдээллийг албаныхан өгсөөр байгаа билээ. Тэгвэл ойрын өдрүүдэд шатахууны үнийг 50 төгрөгөөр буулгах зорилготой ажиллаж байгаа тухай Уул уурхайн яамнаас мэдээллээ. Ийнхүү шатахууны үнэ буух үндэслэлийг албаныхан шатахуун импортлох эх үүсвэр харьцангуй их болсонтой холбон... | эдийн засаг |
Засгийн газрын хуралдаан хуваарь ёсоор өнөөдөр болох байсан ч Хүүхдийн баярын өдөр таарч байгаа тул пүрэв, баасан гаригт ээлжит бус хуралдаан хийсэн байгаа. Өчигдөр хуралдсан ээлжит бус хуралдаанаар Мод, модон материалыг импортын гааль, НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй гэж үзжээ. "Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх ... | эдийн засаг |
Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолын долдугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ашигт малтмалын төрөл, нөөцийн хэмжээгээр чухалчлан үзэж долоон орд газрыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай Уул уурхайн яамнаас мэдээллээ. Тухайлбал, энэ нь ашигт малтмалын төрөл, нөөцийн хэмжээгээр н... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 30/ 4,480 тоот арилжаагаар 20 компанийн нийт 59,249,827 төгрөгийн 246,731 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс13,750.54 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 15.21 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт бол нийт 56 хэлцэл... | эдийн засаг |
Эх орны газрын тосыг Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрт боловсруулж шатахуун болгон эргүүлэн авч буй. “Монгол-93” нэртэй уг шатахуун нийслэлд тавдугаар сарын 16-нд худалдаанд гарсан бөгөөд одоогоор 2900 тонн шатахуун борлогдсон байна. Ингэхдээ нийслэлд “НИК”, “Петровис”, “Магнайтрейд” компанийн 20 гаруй шатахуун түг... | эдийн засаг |
Картыг төлбөрт хүлээн авагч байгууллагуудын 6-р зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө Худалдаа, хөгжлийн банк жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг картыг төлбөрт хүлээн авагч байгууллагуудын зөвлөгөөнийг 2013 оны 5 дугаар сарын 29-нд 6 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Худалдаа, хөгжлийн банктай хамтран ажил... | эдийн засаг |
Дэлхийн гелио төхөөрөмжийн нийт хүчин чадлын нийлбэр нь 100 гигаватт гэсэн чухал төвшинг давлаа. Уг салбарын дэвшил Европоос халин бусад тивүүдэд нэвтэрч байна хэмээн EPIA эвсэл тэмдэглэв. Нарны эрчим хүчний даяарчлалын үүрэг улам бүр нэмэгдсээр байна. Энэ талаар Европын фотоцахим аж үйлдвэрийн эвслийн (EPIA) нийтлүү... | эдийн засаг |
Олон улсын хоршооллын холбооны Ази, Номхон далайн бүсийн “Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт арга хэмжээг Хөдөлмөрийн яам, Бүсийн холбоо, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоотой хамтран Улаанбаатар хотноо ирэх зургадугаар сарын 3-7–ны хооронд зохион байгуулах болжээ. Зорилго нь хорш... | эдийн засаг |
Газрын тосны салбар дахь эрх, үүргийн ялгаа, оролцоог улам бүр нарийвчлах шаардлагатай учраас Уул уурхайн яамнаас Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Шинэчилсэн найруулгын төслийг яамдаас санал авч, ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулах тухай Уул уурхайн сайд Д.Ганхуяг өн... | эдийн засаг |
Монголын үйлдвэрчний эвлэл /МҮЭ/-ийн ээлжит бус 21 дүгээр их хуралдаан ирэх сарын 02-нд МҮЭСТО-нд хуралдана. Хуралдаанаар МҮЭ-ийн ерөнхийлөгчийг сонгох, мөн үйлдвэрчний эвлэлийн байгууллагын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах юм байна. Д.ЖАРГАЛ | эдийн засаг |
Монгол Улсын эдийн засаг 2009 онд 1.3 хувиар буурч байсан бол 2010 онд 6.1хувь, 2011 онд бүр 17.3 хувиар огцом өссөн. Гэвч нүүрсний үнэ унасан, Хятадын эрэлт буурсан зэргээс шалтгаалж өнгөрсөн онд ДНБ-ий өсөлт 15.3 хувь болж саарсан бол энэ онд ч мөн харьцангуй бага байх төлөвтэй. Эдийн засгийн өндөр өсөлтийг хадгалж ү... | эдийн засаг |
“Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах ажил өчигдөр Баянзүрх дүүргээс эхэллээ. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэд бүтцийг нэгдсэн бодлогоор барьж, байгуулах ажлыг төрөөс хийхээр зааж өгсөн юм. Тиймээс “Чингис бонд”-ын хөрөнгөөс 24.3 тэ... | эдийн засаг |
Дэлхийн байгаль орчны өдрийг зургадугаар сарын 5-нд Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх ажээ. Энэ өдрийг угтаж Уул уурхайн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын (ОҮИТБС) ажлын алба, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төслийн хэрэгжүүлэгч "Адам Смит интернэйшнл" байгууллага хамтран "Олборлох үйлдвэр... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /зургадугаар сарын 4/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 1441.44 төгрөгийн дундаж ханшаар 3.6 сая ам.доллар худалдан авах, 1441.64 төгрөгийн дундаж ханшаар 16 сая ам.доллар худалдах, 234.36 дундаж ханшаар 47 сая юань худалдан авах санал т... | эдийн засаг |
Нүүрсний үнэ шалдаа буусан ч Тавантолгойн орд үнэ цэнэтэй. Үнэ цэнэтэй ордын үндсэн эзэн нь монголчууд. Иргэн бүртээ 1072 ширхэг хувьцаа халааслуулж амжсан Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд гаргахад гутранги үзэл зохихгүй. Нүүрс стратегийн бараа. Тиймээс зэрэглэл өндөр байхаас аргагүй. Гуравдагч зах зээлийн бол... | эдийн засаг |
Томчууд гэдэг үг баячууд, эсвэл эрх мэдэлтнүүд гэдэг өнгөөр сонсогддог болсоор удаж байна. Тиймээс дээрх гарчгийг биччихлээ. Улс оронд маань хөрөнгө мөнгөтнүүд олшрох тусмаа сайн шүү дээ. Ажлын байр нэмэгдэнэ, тэр хэрээр цөөн боловч айл өрхийн орлого нэмэгдэнэ, улсад төлөх татварын орлого өснө. Бид ингэж боддог. Гэтэл ... | эдийн засаг |
Сайн нягтлантай байх эсэх нь байгууллагын удирдлагаас ихэнхдээ шалтгаалдаг. Ямар байгууллагад ажиллаж байгаагаас шалтгаалж сайн байсан нягтлан муу нягтлан болж болдог. Энэ нь тухайн байгууллагын удирдлага, хамт олон, тухайн хүнээс бас шалтгаалж болдог. Энэ талаар жишээ авч тайлбарлая. Сайн байсан нягтлан муу ажилтан бо... | эдийн засаг |
АНУ Ираны эсрэг авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээг гэнэтхэн суллав. Америкийн компаниудад нарны эрчим хүчний зай, компьютерийн программууд зэрэг зарим нэг техник, төхөөрөмжийг худалдахыг эрх баригчид зөвшөөрчээ. Энэ тухай Вашингтон дахь хоёр эх сурвалж мэдээлсэн байна. Энэ алхмаар Ираны зах зээлд "Ap... | эдийн засаг |
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод долоон газрыг нэмж оруулахаар болсон бөгөөд энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн бол өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх тухай Уул уурхайн яамнаас мэдээллээ. Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолын долдугаар заалтыг хэрэг... | эдийн засаг |
АНУ-ын “Universal expo group”, МҮХАТ хамтран “Нүүрс боловсруулах, уул уурхайн технологи ба тээвэрлэл, логистик” үзэсгэлэнг энэ сарын 4-5 нд зохион байгуулж байна. “Universal Expo Group”-ийн Маркетингийн менежер Кэн Карделл “Монголд уг үзэсгэлэн анх удаа болж байгаад баяртай байна. Цаашид уламжлал болгохоор ярьж байгаа... | эдийн засаг |
Татварын ерөнхий газрын Татвар хураалтын Удирлага, Арга зүйн хэлтсээс татвараа төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг татвараа яаралтай төлж, барагдуулахыг анхааруулж байна. Татвараа төлөөгүй компаниудыг “Монголын алт” ХХК 20.6 тэрбум, “Алтайн хүдэр” ХХК 15.6 тэрбум төгрөгийн татварын өртэйгээр манлайлж байна. Ингээд... | эдийн засаг |
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрөгч даваа гаригт нэгэн цочир мэдэгдэл хийлээ. Орон сууц худалдан авахад зориулсан найман хувийн хөнгөлөлттэй зээлийг банкууд энэ долоо хоногоос иргэдэд олгож эхэлнэ гэнэ. Нийтдээ 800 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд олгох юм. Зээлийн эх үүсвэрийг олон у... | эдийн засаг |
Монгол улсын даатгалын салбарт тэргүүлэгч Бодь Даатгал ХХК нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зорилгоор “Жолооч жолоочдоо туслая” аяныг санаачлан эхлүүлсэн бөгөөд энэхүү аяны хүрээнд Замын Цагдаагийн Газартай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд олон хөтөлбөрийг хэрэгжүүл... | эдийн засаг |
Хол, ойрын зочин гийчин талын Монголд дөрөө мултлах цагаар “утаагүй үйлдвэрлэл” эрчимжиж, эдийн засагт шинэ хөрөнгө оруулалт “цутгах”-аар айсуй. Уул уурхайгаас ангид ашиг “юүлж” болох аялал жуулчлалын салбар “амь” орж, дүн өвлийн “ичээнээсээ” сугаран гарч байна. Чингис хааны өлгий нутаг, орчин цагийн уул уурхайн “од” т... | эдийн засаг |
Барилгын компаниудад тулгардаг хүндрэл бэрхшээлийг шийдэх боломжтой Мастер пропертис ХХК барилгын компаниудын эрэлт хэрэгцээ, тэдэнд тулгардаг хүндрэл бэрхшээлийг судалж үзэхэд дараах асуудлууд хамгийн өндөр хувьтай байна. Үүнд: Иж бүрэн судалгаа шинжилгээ дутмаг Борлуулалтын удаашрал Хүний нөөцийн тоо, чадвар дутмаг Б... | эдийн засаг |
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг Уул уурхайн яамнаас боловсруулж, яамдаас санал авахаар хүргүүлээд байна. Хуулийн төслийг гаригийн Засгийн газрын хуралдаанаар оруулж, улмаар дэмжлэг хүлээвэл УИХ-аар хэлэлцүүлэх ажээ. Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батлах хугацаа Эрдэс баялгийн салбарт тө... | эдийн засаг |
АНУ-ын Сангийн яамнаас “Ираны эрх баригчдын хяналтын” гэгдэх 37 компанийн нэрсийг “хар жагсаалт”-даа оруулжээ. Эдгээр компаниудын нэрсийг зургадугаар сарын 4-нд Сангийн яамны сайтад нийтэлсэн байна. Фото: Mladen Antonov / AFP Нууцлалаас ил гаргасан гэх эдгээр баримтаар, Ираны эрх баригчид хоёр үйлдвэрээр дамжуулан оло... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /зургадугаар сарын 5/ 4,484 тоот арилжаагаар 17 компанийн нийт 49,092,413 төгрөгийн 34,644 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс14,275.24 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 166.40 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 84 хэлцэл хи... | эдийн засаг |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр “Торгож, шийтгэлгүй зөвлөн туслая” уриатайгаар Зөвлөн туслах үйлчилгээг сурталчлах өдрийг “Нарантуул” худалдааны төв болон “Чингис хаан” нисэх онгоцны буудалд зохион байгуулахаар болжээ. Зөвлөн туслах өдөрлөг “Нарантуул” худалдааны төвд 09.00 цагт арга хэмжээ эхлэх бол “Чинги... | эдийн засаг |
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль батлагдаад долоон сарын хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд нийгмийн даатгалын зөрүүг арилгаж, нөхөн төлсөн иргэд нийт төлөх хүмүүсийн 50 хувь нь шимтгэлээ төлсөн байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан тооцооллоор 500-700 мянга орчим хүн ... | эдийн засаг |
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим “Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2013” олон улсын 17 дахь удаагийн үзэсгэлэн яармагийг маргааш “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн маргааш 15.00 цагт нээж, зургадугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд Монголын талаас... | эдийн засаг |
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хадгаламж банк”хятадуудад зарагдлаа, гадаад эзэнтэй боллоо гэсэн агуулга бүхий мэдээлэл цацагдаж байгаа нь үндэслэлгүй ташаа болохыг Хадгаламж банкны Олон нийттэй харилцах албанаас албан ёсоор мэдэгдэж байна. Хадгаламж банк нь Монгол Улсын бүх хот, аймаг, сум, суурин газ... | эдийн засаг |
ХХБ-ны хэрэгцээнд Тоёота Ланд крузер-76, Хьюндай Старекс автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна. Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үйл ажиллагаагаа 3-аас дээш жил явуулсан байх Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгас... | эдийн засаг |
“Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-ийнхан өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийн сэтгүүлчидтэй уулзлаа. Тус компани нь 2003 онд 100 хувь “Төрийн өмчит” ХХК хэлбэрээр байгуулагдан өнөөдрийг хүртэл 10 жил ажиллаж буй аж. Тиймээс тэд маргааш УДЭТ-д 10 жилйин ойн баяраа хи... | эдийн засаг |
Хөшөөтийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “Мон Эн Ко” компани сул зогсолт хийх болсон талаараа ажилчиддаа мэдэгдсэн байна. Тус компанийн толгой компани болох Mongolia Energy Corporation-ийн удирлагууд энэ долоо хоногт уг шийдвэрийг гаргасан бөгөөд нийт ажилчдынх нь 50 хувиас илүү нь сул зогсолтод хамрагдахаар бол... | эдийн засаг |
ТӨХ-ны шинэ удирдлага саяхан Эрдэнэт хот дахь Төрийн өмчит хувьцаат компаниудын ажил байдалтай танилцаад иржээ. Дөчөөд жилийн түүхтэй, зуугаад мянган хүн амтай Эрдэнэт хотод байрлан Төрийн үйлчилгээг иргэддээ хүргэдэг “Эрдэнэтийн ДЦС”, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Уулын баяжуулах Эрдэнэт” үйлдвэр, “Орх... | эдийн засаг |
Буурал Европын тааруухан үзүүлэлт бол залуусын ажилгүйдэл. Евро бүс даяар 19 сая хүн ажилгүй байгаа. Түүний 30 гаруй хувийг залуус бүрдүүлж байна. Цагийн ажил хийх тогтолцоо үндсэндээ доголдож, ажлын байр санал болгогсод залууст хандах нь багасав. Яг энэ нь л хөгшин Европын ирээдүйг харлуулаад байгаа хэрэг. Хөгшин Евро... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /зургадугаар сарын 6/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 1438.28 төгрөгийн дундаж ханшаар 22.5 сая ам.доллар худалдах, 233.96 төгрөгийн дундаж ханшаар 52 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бол Төв банк энэхүү арилжааг ... | эдийн засаг |
Монголын хөрөнийн бирж өнөөдөр /зургадугаар сарын 6/ 4,485 тоот арилжаагаар 28 компанийн 82,409,536 төгрөгийн 74,739 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс14,756.20 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 480.96 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 94 хэлцэл хийжээ.... | эдийн засаг |
Еврокомисс Хятадаас оруулж буй нарны эрчим хүчний бүтээгдэхүүнд татвар тогтоохоор шийдсэн бөгөөд Европын холбооны 18 орон БНХАУ-тай хэлэлцээр хийхийн төлөвлөж буй ажээ. Еврокомисс Хятадын үйлдвэрлэлийн хямд гелиотехникийн импортод торгуулийн татвар тогтоохоор шийджээ. 2013 оны зургаадугаар сарын 6-наас эхлэн хоёр сар... | эдийн засаг |
Шатахууны үнэ улс даяар нэгэн зэрэг буурав Дөнгөж сая Замын цагдаагийн газрын зүүн талд орших “Магнай Трейд” ШТС-ын гадна талбайд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар шатахууны үнийг буулгаж эхэлсэн талаараа мэдээлэл хийлээ. Дөрөвдүгээр сараас эхлэн яригдсан шатахууны үнийн хямдрал өнөөдрөөс ийн э... | эдийн засаг |
Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 178 мянган хүний тэтгэврийн зөрүү арилсан гэж үздэг ажээ. Гэвч улсад 30 гаруй жил ажилласан хэр нь амжиргааны баталгаажих төвшинд хүрэхтэй үгүйтэй бага хэмжээний тэтгэвэр авч буй өндөр настнууд цөөнгүй. Тиймээс цаашид ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг бай... | эдийн засаг |
Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар өнөөдөр шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийх юм байна. Тэдний оролцох хэвлэлийн бага хурал Замын цагдаагийн газрын зүүн талд байрладаг “Магнай трейд” ШТС-д 12.00 цагаас болох аж. | эдийн засаг |
Ц.Баярсайхан: Орон сууцаа сонгоод, урьдчилгаагаа бэлтгэчихсэн бол энэ сардаа зээлээ авч болно Шинэчлэлийн Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлого барьж, жилийн найман хувийн хүүтэй зээл өгөхөөр болоод байгаа. Зээлийн журам ерөнхийдөө батлагдсан бөгөөд тун удахгүй иргэд зээлээ аваад эхлэх аж. Энэ талаар Барилга... | эдийн засаг |
Ипотекийн зээлийн ерөнхий журмын арилжааны банкуудад хүргүүлсэн хувилбарыг танилцуулж байна. Харин энэ долоо хоногт Монголбанкнаас нарийвчилсан журам гарах юм байна. Орон сууцны Ипотекийн зээлийн ерөнхий нөхцлийг тогтоох журам Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэ журмын зорилго нь Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны... | эдийн засаг |
Нийслэлийн Засаг даргын Санхүү Эдийн Засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Дэлхийн банкны Хотын хөгжлийн мэргэжилтэн Мески Брайхемийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Дэлхийн банкнаас “ Бондоо зах зээлд алдаа гаргалгүй зарж, борлуулахад туслалцаа үзүүлж, аргазүйн зөвлөгөө өгч ажиллах”-ыг нийслэлийн Засаг даргын о... | эдийн засаг |
Байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичигт Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд С.Оюун, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн корпорацийн Ерөнхийлөгч Квон Хёг Ин нар өнөөдөр гарын үсэг зурав. Уул уурхайн үйлдвэрлэл явуулаад дараа нь нөхөн сэргээлт хийдэг станда... | эдийн засаг |
УИХ-ын өчигдрийн чуулган дээр нэгэн хуулийн төслөөс болж багагүй гомдол маргаан өрнөлөө. Нэр бүхий долоон гишүүний санаачилж гурван сард өргөн барьсан төслийг оруулаагүй хэрнээ хэдхэн хоногийн өмнө өргөн барьсан НӨАТ-аас чөлөөлөх гурван ч хуулийн төслийг хэлэлцүүлэгт оруулж ирсэн нь ийнхүү гомдол гаргахад хүргэв. Энэ т... | эдийн засаг |
Ажил хэргийн LinkedIn сүлжээ Forbes сэтгүүлийн хамгийн хурдан өсч байгаа АНУ-ын технологийн компаниудын шинэ чансааны жагсаалтыг тэргүүлэв. Фото: Robert Galbraith / Reuters Орлогын доод хэмжээ нь 150 сая ам.доллар, зах зээлийн хөрөнгөжилт нь хагас тэрбум хүрсэн ашиг орлого сайтай 2,1 мянган технологийн компаниудыг чанс... | эдийн засаг |
Монгол улсын ҮСХ болон БНСУ-ын Статистикийн газар хоорондын хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд тус Хорооны төлөөлөгчид Солонгосын статистикийн байгууллагад айлчиллаа. Айлчлалын үр дүнд статистикийн салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичигт БНСУ-ын Статистикийн газар дарга ноён П.Хьёнсүү, тус Хорооны д... | эдийн засаг |
Алтны хамгийн том худалдан авагч Энэтхэг улс одоогийн төсвийн алдагдлаа хазаарлах үүднээс алтны импортод ногдуулдаг татвараа нэмэгдүүллээ. Дэлхийн алтны консулаас тус улсын металын эрэлт энэ улиралд огцом ихсэх талаар мэдээлэл цацагдсны дараа дээрх шийдвэр батлагдлаа. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн гурван ч удаа а... | эдийн засаг |
Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх” төслийн төлөвлөлтийн уулзалтыг өчигдөр Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа. Төслийн гол зорилго нь хөдөлмөрийн зах зээлд нийцэх ур чадвар дутмаг эрэгтэй, эмэгтэй ирг... | эдийн засаг |
Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр орон нутгийг зорьж Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн ажил байдалтай танилцсан бол өнөөдөр Дорноговь аймагт ажиллаж байна. Дорноговь аймагт ажиллах үеэрээ Зүүн баян дахь “Даншин Монгол” газрын тосны үйлдвэртэй танилцлаа. Дараа нь Сайншандын иргэдтэй уулзалт хийсэн юм. Уулзалтын үеэр сай... | эдийн засаг |
Норвегийн нийслэл Осло хот дэлхийн хамгийн өндөр зарлагатай хот боллоо. ЕСА байгууллагын гаргасан жагсаалтад Москва тавд, Германы нийслэл Берлин 49-д бичигджээ. Британийн маркетингийн ECA International компанийн судалгааны дүнгээр Осло дэлхийн хамгийн үнэтэй хот болон жагсаалтын эхнээс нь Токиог буулгажээ. Нийт 430 х... | эдийн засаг |
Хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэж эхлээгүй байна. Мөн Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого ч бас чуулганы түр завсарлага дуустал нээлттэй үлдлээ Монголын уул уурхайг “Эрдэнэт”, “Монголросцветмет” зэрэг хэдхэн тооны үйлдвэрээр төсөөлдөг байсан үе түүх болж, Оюутолгой, Тавантолгойн орд дэлхий ... | эдийн засаг |
Монгол Улс хөдөө аж ахуйн эх орон гэгдэх хэрнээ төмс, хүнсний ногоогоо урд хөршөөс импортоор авсаар байна. Төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой ч өдий хүртэл гаднаас импортолдог байсан шалтгаан нь стандартын агуулах сав дутмагаас болдог тухай салбарынхан нь тайлбарлаж байна. Өнгөрсөн оны ... | эдийн засаг |
Эрт ургацын төмс энэ жил улсын баяр наадмын дараа гарч эхлэх тухай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Ингэхдээ Германы “солит” сорцын эрт болцын булцууг Сэлэнгэ аймгийн Хушаат сум, Төв аймгийн Жаргалант, Сүмбэр, Борнуур суманд тариалсан бөгөөд долдугаар сарын 20-ноос хурааж авах ажээ. Цаашдаа эрт ургацын төмсий... | эдийн засаг |
Дэлхийд данстай компанийн брэнд бүтээгдэхүүнийг Монголдоо авчран худалдан борлуулдаг албан ёсны дистрибьютерүүд буюу гадаадаас чанартай бараа бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгж байгууллагуудыг олонд таниулах нэгэн үзэсгэлэн зургадугаар сарын 14-16-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэх гэж... | эдийн засаг |
Зээлийн батлан даалтын сан дөрөвдүгээр сарын 11-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол анхны батлан даалтаа гаргасан байна. Банкны шаардлагыг хангасан ч барьцаа хөрөнгө нь хангалтгүйгээс болоод зээл авч чадахгүй байгаа аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих уг сан энэ удаад барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг компанид 250 сая т... | эдийн засаг |
Геологийн төв лаборатори, Финлянд улсын Геологийн алба хамтран “Геологи, эрдэс баялгийн салбар дахь “Монгол-Финляндийн хамтын ажиллагаа” сэдэвт хурлыг маргааш 09.00-17.00 цагийн хооронд Геологийн төв лабораторийн Хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Уг хурал нь Монгол, Финлянд хоёр орны хооронд дипломат харилца... | эдийн засаг |
Дэлхийн ухаалаг утасны зах зээлд тэргүүлэгч “Самсунг Электроникс” компанийн борлуулалт энэ жил сүүлийн есөн сарын хугацаанд анх удаагаа буурчээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд хийсэн судалгаагаар тус компанийн борлуулалт 5,5 хувиар буурсан байна. JP Morgan-ы хийсэн судалгаанаас Samsung S4 ухаалаг утасны борлуулалт тооцоо... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж дөрөвдүгээр сарын 5-нд анхны туршилтын арилжаагаа эхлүүлснээс хойш ажлын өдөр бүх арилжаа хийж байгаа юм. Өнөөдрийн хувьд, нийт гурван тэрбум, 465 сая төгрөгийн үнийн дүн бүхий 63 тонн ноолуур худалдах, худалдан авах хэлцэл хийж, зарах, авах захиалга тэнцсэн байна. Бирж ... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж дөрөвдүгээр сарын 5-нд анхны туршилтын арилжаагаа эхлүүлснээс хойш ажлын өдөр бүх арилжаа хийж байгаа юм. Өчигдрийн хувьд, нийт гурван тэрбум, 465 сая төгрөгийн үнийн дүн бүхий 63 тонн ноолуур худалдах, худалдан авах хэлцэл хийж, зарах, авах захиалга тэнцсэн байна. Бирж ... | эдийн засаг |
“Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийг өнөөдөр 14.00 цагт Төрийн ордны А танхимд зарлажээ. Энэхүү хэлэлцүүлгээр орон сууцны зээлийн нарийвчилсан нөхцлийн талаар ярилцах юм. Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарын албаны хүмүүс оролцох юм... | эдийн засаг |
Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Н.Батбаяр өнгөрсөн амралтын өдрүүдэд /Зургадугаар сарын 8, 9-нд/ Архангай аймгийн Эрдэнэбулган суманд томилолтоор ажиллаж, ард иргэдтэй уулзалт хийжээ. Түүнчлэн аймгийн удирдлагуудтай хурал хийж, орон нутгийн хөгжлийн сан, улсын төсвийн хөрөнгө оруулалт, түүний хэрэгжилт, 201... | эдийн засаг |
Фото: ISRAland Google Израилийн “Waze” компанийг 1,3 тэрбума ам.доллараар худалдан авахаар болж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Энэ нь Google компанид ашигтай юу, хууль ёсны болж чадах уу гэсэн шалгалтуудыг явуулж буй талаар мэдээлжээ. Сануулахад, Waze нь ихээхэн алдартай бөгөөд шаардлагатай хангамжийн программ т... | эдийн засаг |
Бид ардчилсан нийгмийг цогцлоосноос хойш даруй 20 гаруй жилийг үдсэн. Энэ хугацаанд үйлдвэржилт, шинэ эринтэй хөл нийлүүлэн алхаж, барилга байгууламж, уул уурхайгаар дамжуулан эдийн засгийн өсөлтийн үед явж буй гэж судлаачид тодорхойлдог. Үүний зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчид нэмэгдэж, 3000 гаруй үндэсний үйлдвэрлэгчид... | эдийн засаг |
Орон сууцанд аж төрж буй айл өрхийн нийтийн эзэмшлийн талбай орц хонгил, нийтээрээ хэрэглэдэг шугам хоолойн ашиглалт болон хог цэвэрлэгээг СӨХ хариуцан ажилладаг. Хэдийгээр зарим газрын СӨХ тун тааруу ажиллаж иргэдийн бухимдуулж байгаа ч СӨХ-гүй үеийн орон сууцны дүр төрх ямархан байсныг санаж буй хүмүүс олон бий. Сайн... | эдийн засаг |
Засгийн газраас хэрэгжүүлж буй Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар Хотын банк 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох бэлтгэл ажлаа ханган, харилцагчдаа хүлээн авахад бэлэн боллоо. 8 хувийн зээлэнд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 06 дугаар сарын 17-ноос эхлэн салбар, тооцооны төвүүдээрээ дамжуулан... | эдийн засаг |
Монгол улсын орон сууцны санхүүжилтийн 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг Голомт банк 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг Монгол орон даяар иргэд харилцагч, өрх гэр бүлүүддээ өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ. Монгол Улсын засгийн газраас хамтран хэрэгжүүлж буй орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд олгох хөнгөлөлттэй нөхцө... | эдийн засаг |
Олон улсын валютын сан (ОУВС) Грекийг өрийн хямралаас аврах явцад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөв. Грект 2010-2012 онд тусалсан хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлсэн талаарх тайлан илтгэлд энэ тухай өгүүлсэн байна. ОУВС-гийн шинжээчдийн дүгнэснээр тус сангийнхан эхлээд хямралын цар хүрээг дутуу үнэлсэн байна. Тус сангаас 2... | эдийн засаг |
“Эрдэнэс Тавантолгой”-гоос БНХАУ руу нүүрс экспортлох тээвэрлэлтийн тендерийг нэгдүгээр сард зарласан бөгөөд энэ долоо хоногт багтаан тээвэрлэлтийг эхлүүлэх талаар албаныхан мэдээллээ. Хэсэгтээ БНХАУ руу нүүрсний экспортоо зогсоогоод байсан “Эрдэнэс Тавантолгой” дөрөвдүгээр сарын сүүлчээс экспортоо эхлүүлсэн нь гүний г... | эдийн засаг |
Монголын бизнесийн зөвлөл, МҮХАҮТ-ийн дэмжлэгтэйгээр “Монголиа Талент Нетворк” компаниас нэгэн сонирхолтой судалгааг саяхан хийжээ. Ямар компани хамгийн сайн ажил олгогч болохыг тодруулах эл судалгаагаар хаана ажилладаг хүн хамгийн сэтгэл хангалуун байдгийг харж болох ажээ. Голомт банкны ажилчид нь байгууллага болон к... | эдийн засаг |
Уул уурхайн сайд Д.Ганхуягт Японы нэр хүндтэй Киотогийн Технологийн дээд сургуулийн “Хүндэт доктор” цол хүртээлээ. Энэхүү шагналыг гадуулахаар Киотогийн технологийн дээд сургуулийн ректор Фүрүяма Масао өөрийн биеэр хүрэлцэн ирсэн байлаа. Фүрүяма Масао энэ шагналыг гардуулах үеэр “Киотогийн технологийн дээд сургуулийн х... | эдийн засаг |
Орон сууцны ипотекийн зээлийн хүүг +-8 хувиар үргэлжлүүлэх боломжтой болсныг өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар мэдэгдсэнээс хойш нийгмийн дунд гол сэдэв энэ болоод байна. Хуучин зээлдэгч нарын хувьд хамгийн их баяртай хүлээн авсан бол шинээр зээл авахыг хүсэгчид яа... | эдийн засаг |
Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар өнөөдөр дөрвөн тэрбум, 29 сая гаруй төгрөгийн 70.8 тонн ноолуур худалдах, худалдан авах хэлцэл хийсэн байна. Ингэхдээ түүхий бараан, цайвар, ангилаагүй ноолуур арилжсан бөгөөд 56-58 мянган төгрөгийн үнээр хэлцэл хийжээ. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж дөрөвдүгээр сары... | эдийн засаг |
“Рио Тинто” компани зэс болон никелийн “Eagle” төслөө 325 сая ам.доллараар Английн Лондонд төвтэй “Lundin” корпорацид худалдаж байгаагаа зарлалаа. Уг төслийн бүтээн байгуулалтын ажил гурван жилийн өмнө эхэлсэн бөгөөд 55 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. Энэхүү төслөөс 300 сая паунд никель, 250 сая паунд зэс олборлох бол... | эдийн засаг |
8 хувийн зээлийн Нээлтийн ёслолыг Худалдаа, хөгжлийн банкинд зохион байгууллаа 6-р сарын 17-ны Даваа гараг. Худалдаа, хөгжлийн банкны Төв байрны гадна талбай дуу хуур, баяр хөөр, инээмсэглэл дүүрэн залуусаар хөглөгдлөө. Энд Засгийн газрын 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн нээлтийн ёслолын ажиллагаа болж, Монгол улсын... | эдийн засаг |
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “ХайБиОйл” (“HBOil”) хувьцаат компани нь Ninox Hydrocarbons (L) Berhad (“NHLB”) компанийг худалдан авах гэрээ байгууллаа. “NHLB”нь Малайз улсад бүртгэлтэйхуулийн этгээд бөгөөд Хойд Солонгосын KOEC International, Inc(“KOECII”)-ийн 20 хувийг эзэмшдэг ажээ. Харин “KOECII”–ийн үлдсэн 80... | эдийн засаг |
Өсөлт Манай улсын макро эдийн засгийн өнгөрсөн сарын зарим үзүүлэлтүүд өссөн дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хорооны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны тавдугаар сарын судалгаанд дурджээ. Тухайлбал, Хэрэглээний үнийн улсын индекс /ХҮУИ/ энэ оны тавдугаар сард өмнөх сараас 0.3 хувиар, өмнөх оны мөн үеийнхээ... | эдийн засаг |
Хадгаламж банк жилийн 8 +/-1 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэллээ Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар баталсан “Барилгын салбарыг дэмжих, улмаар Орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн газар, Монголбанк, арилжааны банкуудын дэмжлэгтэйгээр ор... | эдийн засаг |
Монголын банк санхүүгийн зах зээлд тэргүүлэгч ХасБанк нийт харилцагч, иргэддээ мөрөөдлийн орон сууцаа худалдан авахад нь зориулж жилийн 8 (+1) хувийн хүүтэй орон сууц худалдан авах зээлийг олгож эхэллээ. Жилийн 8 (+1) хувийн хүүтэй орон сууцны зээлийн нөхцөл шалгуурыг хангаж буй хэн бүхэн ХасБанкны Улаанбаатар хот дахь... | эдийн засаг |
Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжихээр боллоо гэсэн баяр бас хар дагуулсан мэдээллийг гүйцэтгэх засаглалын тэргүүн, төв банкны захирал хоёр өнгөрсөн долоо хоногт тун чиг дуулиантайгаар мэдэгдлээ. Энэ нь Монголын эдийн засагт гарч буй реформ хэмээн тодорхойло... | эдийн засаг |
Найман хувийн зээл, наймхан хувь... Орон сууцанд амьдрахыг хүсч буй хэн бүхний хувьд том боломж. Өнөөдөр орон сууцны найман хувийн зээл хэрэгжиж эхэлсний хоёрдахь өдөр. Тус зээлд иргэд хэр хамрагдаж байгаа талаар сурвалжиллаа. Эдийн засгийн шинэчлэл хэмээн Монгол Улс даяар шуугиж байна. Иргэд ч идэвхтэй оролцож буй. ... | эдийн засаг |
Засгийн газраас хэрэгжүүлж буй нэмэх, хасах найман хувийн хүүтэй зээлийг банкууд даваа гаригаас олгож эхлээд байна. Энэ зээлд хамрагдахын тулд та дараах бичиг, баримтуудыг бүрдүүлэх юм. Бүрдүүлэх материал 1.1 Зээл хүсэгчтэй холбоотой бүрдүүлэх материал: Үндсэн болон хамтран зээл хүсэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар... | эдийн засаг |
Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Луи Рен амралтын газар болж буй “Их Найм”-ын 39 дэх удаагийн уулзалтаар татвар болон худалдааны асуудлыг голчлон ярилцаж эхэллээ. “Их Найман” гүрэн ирэх 20 жилийн хугацаанд худалдааны эргэлтээ гурав дахин нэмэх хүсэлтэй байгаа бөгөөд үүнийг биелүүлэхийн тулд ирэх наймдугаар... | эдийн засаг |
МУ-ын Засгийн Газраас эхлүүлсэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк 6-р сарын 17-ны Даваа гарагаас эхлэн орон даяар байрлах бүх салбар нэгжээрээ дамжуулан 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авах болон өмнө нь авсан орон сууцны зээлийн үлдэгдэлтэй иргэдийн зээлээ 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлэх хүсэлтийг хүлээ... | эдийн засаг |
“Эрдэнэс Тавантолгой”-н эргэн тойрон дахь асуудлаар тус компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурьтай ярилцлаа. -Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх “Говь пауэр” компанийн ялсан байсан 17 тэрбум төгрөгийн тендерийг дахин зарлана гэж үнэн үү? -Үгүй. Энэ талаар “Улс төрийн тойм” сонинд ташаа мэдээлэл гаргасан байна. Энэ оны эхээ... | эдийн засаг |
Монголбанк өнөөдөр /зургадугаар сарын 18/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар Төв банк арилжааны банкуудад 1437.54 төгрөгийн хаалтын ханштайгаар 57.5 сая ам.доллар, 234.45 төгрөгийн хаалтын ханштайгаар 84 сая юань тус тус худалдсан байна. Харин Төв банк арилжааны бан... | эдийн засаг |
Ипотекийн зээл хэрэгжсэнээр иргэдийн орлогын зарцуулалт хэрэглээнээс хуримтлал руу шилжинэ Найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн талаар иргэдийн сонирхсон асуултанд Монголбанкнаас тодруулга авлаа. Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын ахлах эдийн засагч Д.БАЯНЗУЛ -Иргэн С.Тогтох: Байрны метр ква... | эдийн засаг |
Найман хувийн ипотекийн зээл гараанаас гараад удаагүй ч эл зээлд хамрагдах сонирхолтой хүмүүс урьд урьдаас олширчээ. Ялангуяа өмнө нь орон сууцтай хүмүүс хуучин байраа зарж борлуулан түүнээсээ шинэ байрны 30 хувийн урьчилгааг төлж, нөхцөлөө сайжруулах аянд мордох болжээ. Үүнийг зар сурталчилгааны сонин, сайтад гарсан м... | эдийн засаг |
Энэтхэгийн “India Globalization Capital” компани Монгол, Хятадын хил дээр төмрийн хүдрийн тээвэрлэлтийн зангилаа төв байгуулах ажлынхаа хүрээнд туршилтын хүргэлтээ амжилттай хийжээ. Тус компани Монголоос авч буй хүдрээ боловсруулж Хятад дахь хэрэглэгчиддээ эцсийн бүтээгдэхүүнээ дөтлөн хүргэх үүднээс энэхүү стратегийн... | эдийн засаг |
Геологийн зураглал, хайгуулын ажилд энэ жил 7.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ хөрөнгийн хэсгээс Монгол Улсаа бүхэлд нь хамруулсан геологийн зураглалтай болоход зарцуулах хэрэгтэй тухай геологичид үзэж байна. Өнгөрсөн жил энэ ажилд зориулж дөрвөн тэрбум төгрөгийг төсөвлөж ажилласнаар үр дүнгээ өгсөн ажээ. Монгол У... | эдийн засаг |
Л.Соронзонболд: 8 хувийн зээл иргэдийн амьдралд бодит хэмнэлт авчирч байна Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг өчигдрөөс арилжааны банкууд албан ёсоор олгож эхэллээ. Орон сууцтай болох хүсэлтэй хүн бүрийн анхаарал татаж буй 8 хувийн зээлийн олголт, явцын талаар Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Л... | эдийн засаг |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Өмнөговь аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудад шалгалт хийжээ. Ингэхдээ компанийн ажилтны болон уурхайн олборлолт хайгуулын бүхий л явцад шалгалт хийсэн байна. Энэ талаар өнөөдөр 10.00 цагт МХЕГ-ын хурлын танхимд мэдээлэл хийх гэж байна. У.БОЛОР | эдийн засаг |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.