news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар байгуулагдаад зургаан  сар болсон бөгөөд өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва, Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо. Эн...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 4,465 тоот арилжаагаар 24 компанийн нийт 86,780,134 төгрөгийн 44,415 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13,322.11 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 2.62 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 112 хэлцэл хийсэн байна. Өнөөдрийн арилжаа...
эдийн засаг
Хүнс болоод өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оржээ. Өмнөх сард худалдаалж байсан барааныхаа үнийг нэмсэн шалтгаанаа худалдагч нар “Юаны ханш өсөөд байна” хэмээн тайлбарлах болжээ. Үнэнийг магадлахаар банк санхүүгийн байгууллагаар орж үзэв. Сүүлийн хэдэн сарын турш 225-227 төгрөгт хэлбэлзэж бай...
эдийн засаг
Нэг тооцоо хийж үзье. Танай ам бүл 4. Нэг хүн өдөрт 150гр мах хэрэглэнэ. Үхрийн махыг килограммыг нь дунджаар 9500 төгрөг гэж тооцож үзвэл танайх сардаа 171.100 төгрөгийг үхрийн мах авахад зарцуулна. Тэгвэл яг дээрх тооцоогоор тахианы махан дээр тооцоо хийж үзье. Тахианы гуя Эггмарт сүлжээнд килограмм нь 3200 төгрөг, м...
эдийн засаг
Роберту Азаведу. Дэлхийн худалдааны байгууллагын шинэ тэргүүн. 1955 оноос хойш анх удаа дэлхийн худалдааны хамгийн том байгууллагыг Латин Америк хүн толгойлж байсангүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд худалдааны систем муудаж, хоорондын холбоо суларсан гэж шүүмжлүүлдэг энэ байгууллага шинэчлэгдэх хүсэл шинэ даргатай хамт и...
эдийн засаг
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батцэнгэлтэй ярилцлаа.   -Ховд аймагт мэргэж­лийн хяналтынхан ямар үр бүтээлтэй ажиллаж байна. Хяналт шалгалт зонхилж байна уу? -Манай мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн онд нэлээд томоохон аж­луудыг зохион байгуулан ажиллалаа. Ажилчдын маань уйгагүй хөдөл­мөрийн нөлөөгөө...
эдийн засаг
Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөлт” клубийнхэн өнөөдөр эрчим хүчний чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны гишүүд оролцож, санал бодлоо солилцлоо. Тус холбооны гишүүд нь эрчим хүчний салбарт олон жил зүтгэсэн ахмад инженерийн хувьд сэ...
эдийн засаг
Улсын хэмжээнд энэ жил нийт 393.5 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөөд байна. Таримлын төрлөөр нь авч үзвэл 324.7 га мянган талбайд үр тариа тариалах аж. Үүнээс улаан буудайг 313.7 мянган га талбайд тариалахаар болжээ. Харин төмс 15.5 мянган га, хүнсний ногоо 7.6 мянган га, малын тэжээл 20.7 мянган га, тосны у...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 10/ 4,466 тоот арилжаагаар 22 компанийн нийт 86,282,560 төгрөгийн 453,336 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13,710.93 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 388.82 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 68 хэлцэл хийсэн б...
эдийн засаг
БНХАУ-ын баян чинээлэг иргэдийн дийлэнх нь хөрөнгөө гадаадад амьдрах виз, иргэншил авахад зориулж байна. Өөр ч олон хүн ойрын хугацаанд гадаадад гарах бодолтой байгаагаа илэрхийлж байгаа гэнэ. Америкийн консалтингийн Bain & Company-ийн хийсэн судалгаа үүнийг харууллаа гэж Agence France-Presse мэдээлжээ. Bain & Company ...
эдийн засаг
Барилгын салбарын “сезон” эхэлж буй учраас бараа, материалын үнэ, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулж хөнгөлөлттэй зээл гаргаж байна. Тодруулбал, Төв банкнаас “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд э...
эдийн засаг
Нэг тооцоо хийж үзье. Танай ам бүл 4. Нэг хүн өдөрт 150гр мах хэрэглэнэ. Үхрийн махыг килограммыг нь дунджаар 9500 төгрөг гэж тооцож үзвэл танайх сардаа 171.100 төгрөгийг үхрийн мах авахад зарцуулна. Тэгвэл яг дээрх тооцоогоор тахианы махан дээр тооцоо хийж үзье. Тахианы гуя Эггмарт сүлжээнд килограмм нь 3200 төгрөг, м...
эдийн засаг
G7–гийн бүлэг буюу үйлдвэржсэн, өндөр хөгжилтэй долоон орны сангийн сайд нарын хоёр өдрийн албан бус хурал өнөөдөр Лондон хотноо эхлэж байна. Хурлаар банкны салбарт реформ хийх асуудлыг голчлон хэлэлцэх аж. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сард Кипрт үзүүлсэн санхүүгийн тусламж сангийн сайд нарын хувьд хуучраагүй хэвээр бай...
эдийн засаг
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төрийн өмчийн оролцоог 51, түүнээс дээш хувьтай байхаар шийдвэрлэсэн байна. Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн санхүүжилтийг Япон Улсын холбогдох банк, санхүүгийн байгууллагатай зээлийн хэлэлцээр хийж санхүүжүүлэхээр т...
эдийн засаг
Нэг тооцоо хийж үзье. Танай ам бүл 4. Нэг хүн өдөрт 150гр мах хэрэглэнэ. Үхрийн махыг килограммыг нь дунджаар 9500 төгрөг гэж тооцож үзвэл танайх сардаа 171.100 төгрөгийг үхрийн мах авахад зарцуулна. Тэгвэл яг дээрх тооцоогоор тахианы махан дээр тооцоо хийж үзье. Тахианы гуя Эггмарт сүлжээнд килограмм нь 3200 төгрөг, м...
эдийн засаг
Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв хамтран “Энержи Монголиа-2013” чуулган, үзэсгэлэн яармагийг тавдугаар сарын 24-26-нд “Blue sky” цамхагт зохион байгуулах гэж байна. Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нээж үг хэлэх бөгөөд  хуралд төр, хувийн хэвшил, олон улс...
эдийн засаг
2013 оны эхээр хуралдсан Монгол-Хятадын Засгийн газар хоорондын эрдэс баялаг, эрчим хүчний салбар хуралдааны үеэр урд хөршид экспортолж буй газрын тосыг боловсруулж байгаа Хөх хотын үйлдвэрээс газрын тосны бүтээгдэхүүн авах санал тавьсан. Энэхүү яриа хэлэлцээрийн үр дүнд Хятадын “CNPC” компанийн харьяа Хөх хотын боловс...
эдийн засаг
Санхүүгийн зохицуулах хороо ээлжилт хуралдаанаа өнгөрсөн долоон хоногт хийж, санхүүгийн зах зээлтэй холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна. Ингэхдээ үнэт цаас, даатгал, бичил санхүү, эрсдлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар хэлэлцэн шийджээ. Тухайлбал, Нэгдүгээрт, үнэт цаасны талаар:...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 15/ 4,469 тоот арилжаагаар 16 компанийн нийт 36,709,880 төгрөгийн 27,584 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13,646.01 нэгж байсан нь 93.18 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт бол нийт 70 хэлцэл хийжээ. Зах зээлийн үнэл...
эдийн засаг
Европын холбооны хүчирхэг улсуудын нэг болох Францын эдийн засаг энэ оны эхний улиралд 0.2 хувиар уналаа. Тус улсын эдийн засаг ийнхүү сүүлийн дөрвөн жилд хоёр дахь удаагаа буурч байна. Өмнө нь 2012 оны эхний улиралд дээрхтэй адил хувиар буурч байсан юм. Түүнчлэн тус улсын ажилгүйдэл болон хувийн секторын үзүүлэлт, хэр...
эдийн засаг
2013 оны эхээр хуралдсан Монгол-Хятадын Засгийн газар хоорондын эрдэс баялаг, эрчим хүчний салбар хуралдааны үеэр урд хөршид экспортолж буй газрын тосыг боловсруулж байгаа Хөх хотын үйлдвэрээс газрын тосны бүтээгдэхүүн авах санал тавьсан. Энэхүү яриа хэлэлцээрийн үр дүнд Хятадын “CNPC” компанийн харьяа Хөх хотын боловс...
эдийн засаг
“Монголын төмөр зам” ТӨХК  “Шинэ төмөр зам” төслийн санхүү, хууль, техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниудыг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн  хоёрдугаар сарын 7- нд зарласан.  “Шинэ төмөр зам” төсөлд техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвлөх компанийг сонгон шалгаруулах тендерт гадаад, до...
эдийн засаг
Америк тахиа дэлхийд алдартай. Тэднээс Япон, ОХУ, Солонгос, Дундад Ази , Хонг Конг гэх мэт Азийн хүнсний хэрэглээндээ өндөр шаардлага мөрддөг улсууд тахианы мах, махан бүтээгдэхүүн худалдан авдаг. Тэгвэл америкчуудын энэ зах зээлд дээр ноёлох болсон нууц нь юунд оршиж байна? Энэ талаар тахианы мах үйлдвэрлэлээрээ дэлхи...
эдийн засаг
П.Дамдиндорж: Нийслэлийн иргэдийг цоо шинэ махаар дайлах ажил маань амжилттай эхэлж байна "Ажигана Мах Импекс” компанийн ерөнхий технологич П.Дамдиндоржийг энэ удаагийн “Чухал хүн” буландаа урьж ярилцлаа. -Технологич болох гараа­гаа хэрхэн эхлэв. Тэр үеийн дурсамж руугаа нэг өнгийгөөч. Сонирхолтой байх болов уу? -Уг нь...
эдийн засаг
Банкнаас зээл авахын тулд шимтгэл, хураамж төлөх, мөнгөн дүнгийн их, багаас үл хамаарах баримт сэлт бүрдүүлэх гээд хөлөө хүрэх хэд хэдэн газрын үүд сахих хэрэг гардаг. Банк бүрийн шаардлага харилцан адилгүй ч гэрлэлтийн баталгаа, оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, ажлын байрны,...
эдийн засаг
Монгол Улсын хүн амын амьжиргааны төвшин, ядуурлын талаарх бодитой тоо, мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар тооцож мэдээллийг шинэчлэх зорилгоор Үндэсний статистикийн хорооноос Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд үндэслэн жил бүр ядуурлын үзүүлэлтүүдийг улс, бүсийн төвшинд тооцож ирсэн билээ. Энэ...
эдийн засаг
Нийслэлийнхний ундны эх үүсвэр болсон Туул голын эрэг дагуу элс, хайрганы 84 карьер ажилладаг ажээ. Туулыг хамгаалах үүднээс эдгээрийг хаах талаар олон жилийн өмнөөс ярьж байгаа ч өнөө хэр ажил хэрэг болоогүйн шалтгааныг салбарын сайд ийн тайлбарлаж байна. -Карьеруудыг ээлж дараатай хаах шийдвэр хэдийнэ гарсан. Бүгдийг...
эдийн засаг
Шатахууны үнэ ирэх сарын эхээр буурах болсон тухай өнөөдөр “Монгол-93” шатахууны албан ёсны нээлтийн ажиллагааны үеэр Уул уурхайн яамныхан мэдээллээ. Үнэ ийнхүү буурах болсон үндэслэлийг албаныхан шатахуун экспортолдог орнууд буюу эх үүсвэртэй холбон тайлбарлаж буй. Тодруулбал, Монгол Улс сардаа 60-70 мянган тонн шатах...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 16/ 4,470 тоот арилжаагаар 16 компанийн нийт 19,923,234 төгрөгийн 21,495 хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс13,543.99 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 102.02 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 47 хэлцэл хийжээ. Өнөөдри...
эдийн засаг
Монголын хөдөлмөрийн насны иргэдийн 20-30 хувийг бичил уурхайчид эзэлдэг буюу одоогийн байдлаар нийт 30 гаруй мянган бичил уурхайчид бий гэсэн тойм судалгаа байдаг ажээ. Тойм гэх нь учиртай. Уул уурхайн салбар одоогоор улирлын чанартай байгаа бөгөөд хүйтний үеэр ажил зогсдог. Яваандаа тасралтгүйгээр ажилладаг болно гэж...
эдийн засаг
Эдийн засгийн өнөөгийн байдал болон мөнгөний бодлогын талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугартай ярилцлаа. -Та Төвбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд Монголын эдийн засагт ямар өөрчлөлт гарав? -Би өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-аас Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албан т...
эдийн засаг
ХАСБАНК МОНГОЛД АНХ УДАА БАНКИН ДАХЬ ХАРИЛЦАХ ДАНСЫГ УРАМШУУЛЖ ЭХЭЛЛЭЭ. ХасБанкны Жижиг, дунд бизнесийн газрын захирал З.Булгантай ярилцлаа. Банкны үйлчилгээг байгууллагуудад хүргэх, тэр дундаа Жижиг, Дунд Бизнес эрхлэгчдийг дэмжих гэдэг амаргүй ажил байх. Та өөрийн газрын үйл ажиллагааг товч танилцуулахгүй юу? Манай Б...
эдийн засаг
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 2013 оны 05-р сарын 18, 19-ний өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт Бүрд зах, Хан-уул дүүрэгт Мишээл экспо, Баянзүрх дүүрэгт Скай их дэлгүүр, Тэнгэр худалдааны төв, Сонгино хайрхан дүүрэгт Цамбагаравын Макс дэлгүүрийн гадна талбай, Баянгол дүүрэгт Хороолол зах, Орхон худалдааны төвийн гадна тал...
эдийн засаг
Ажил амьдрал сайн уу? гэсэн асуултад муу, муу гэж хариулах монгол хүн үгүй. Гэхдээ өнөөдөр авч буй цалин, хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байгаа нь хэд бол. Ажил, олгогч эздийн хувьд өгч буй цалингаа ямагт их мэт бодох, ажиллагсад нь харин эсрэгээр нь үнэлэх гэхчилэн манай нийгэмд эсрэгцэж зөрчилдсөн зүйл олон байна....
эдийн засаг
Монголчууд байнга ярьдаг хэдэн топ сэдэвтэй. Үе үеийн Засгийн газар ярьж л байдаг. Гэхдээ хийсэн ажил, бодитой үр дүн мэдрэгддэггүй салбар байдаг нь жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/. Уг нь манай орны хувьд үйлдвэрлэлийн тулгуур болох түүхий эд нь хангалттай байдаг. Ард иргэд нь үйлдвэрлэгч болохыг зорьдог. Төр, засаг нь ч ...
эдийн засаг
Манай улс БНХАУ-аас өөрийн нэрийн шатахуунаа импортлох болсноор нефтийн бүтээгдэхүүний хувьд бараг 100 хувь хойд хөршөөс хараат байдал буурах таатай нөхцөл бүрдэж буй үйл явдал болов. Монголын газрын тосыг Өвөр Монголын Хөх хотын нефтийн үйлдвэрт боловсруулсан “MGL-93” автобензинийг Монголын зах зээлд нийлүүлж эхэллээ....
эдийн засаг
Дундаж америкчууд насаараа байшин, автомашины лизингийн өр төлж амьдардаг. Тэрхүү лизингийн өрөө бүрэн төлж, илүү баян тансаг, цалинтай, орлоготой амьдрахын төлөө зүтгэдэг билээ. Хэн хүнээс дутахааргүй, хамгийн сайхан амьдрахыг хүсэх нь “Америк мөрөөдөл” юм. Мэдээж “Америк мөрөөдөл” тэр бүр биеллээ олдоггүй. Гэхдээ тэр...
эдийн засаг
Уул уурхай яамнаас сар бүр “Ил тод уул уурхай” хурлыг зохион байгуулж, цаг үеийн мэдээлэл хийдэг билээ. Энэ удаагийн хурал маргааш 11.00 цагт Уул уурхайн яаманд болох бөгөөд хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон яамны хэлтсийн дарга нар, Ашигт малтмалын газар, Газрын тосны газрын албаныхан оролцох юм байна. Хурлаар  ...
эдийн засаг
Япон улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд анх удаа хамгийн хурдан хэмнэлд орсон бөгөөд сэргэлтийн нааштай шинж илрэх болжээ. ДНБ-ий өсөлт энэ оны эхний улиралд өмнөх улиралаас 0.9 хувиар өсч, жилийн дундаж үзүүлэлтээр 3.5 хувьд хүрчээ. Тус улсын эдийн засаг өнгөрсөн оны сүүлч буюу хямралаас дөнгөж гараад бай...
эдийн засаг
УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдын 1.5 тэрбум ам.долларын Засгийн газрын үнэт цаасны зарцуулалтын талаар мэдээлэлтэй холбоотой мэдэгдлийг УИХ дахь МАН-ын бүлгийн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулсан.   Засгийн газрын зүгээс “Чингис” бонд, түүний байршуулалт, төлбөр тооцоотой хо...
эдийн засаг
Иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд "Байшин үйлдвэрлэх комбинат-1" төсөлд шаардагдах санхүүжилтийн гуравны нэгийг "Чингис бонд"-ын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ хийж, санхүүжүүлэхийг Засгийн газраас шийдвэрлэлээ. Бодлогын зөвлөлөөс Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр сан...
эдийн засаг
Урт хугацааны яриа хэлцлийн дүнд Европын холбооны 11 орон “Desertec” төслийг хэрэгжүүлэх гэрээнд нэгдлээ. Гэрээнд зааснаар нарны эрчим хүч цуглуулах асар том сүлжээ байгуулж, үүнээс Европын 11 оронд цахилгаан нийлүүлэх юм. “Dеsertec” гэдэг нь нарны цахилгаан станц бөгөөд энэ төрлийн эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжсэн т...
эдийн засаг
Францын улстөрч бөгөөд бизнесмэн Бернар Тапи гэгч 1993 онд “Adidas” компанийг тус улсын ерөнхийлөгч асан Николя Саркозиийн ойрын хамаатнуудад зарсан хэрэгт холбогдуулан Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагардаас мэдүүлэг авахаар болжээ. Кристин Лагард Францын Эдийн засаг, санхүүгийн сайдаар ажиллаж байхдаа дэ...
эдийн засаг
Хэдэн жил хуруу хумсаа хугачин байж хэдэн төгрөгөө байр болгох санаатай найз маань хаваржин л байрны зар харж суусан. Залуу гэр бүлийн хувьд байр авахын тулд бүтэн мөнгийг нь төлөөд байртай болно гэдэг бараг л мөрөөдөл болсон. Хаваржин байраа авах уу, яах уу гэж хэдэн банкны аль хүү багатайг нь судалж явсан тэр маань х...
эдийн засаг
Өнөөдөр дэлхийн байгаль орчны өдөр. Жил бүрийн зургадугаар сарын 5-ныг дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэх шийдвэр 1972 онд НҮБ-ын санаачилгаар анх гарчээ. Энэ жилийн хувьд эл өдрийг манай улсад өргөн дэлгэр тэмдэглэж, дэлхий нийтийн анхаарлыг Монголын зүгт чиглүүлж амжив. Байгаль орчноор овоглосон ойрын өдрүүд...
эдийн засаг
Засгийн газраас ипотекийн зээлийн ерөнхий журмыг батлаад хэдхэн хонож буй. Харин нарийвчилсан журмыг нь Монголбанкныхан энэ долоо хоногт батлах талаар хэлж байна. Үүнтэй уялдаад орон сууцны метр квадратын үнэд нэлээд эерэг дүр зураг ажиглагдаж эхлэв бололтой. Тодруулбал барилгын үнэ өмнөх сарынхаас бараг 1,3 хувиар буу...
эдийн засаг
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний нөөц, үнийг тогтвортой байлгах, ченжийн дамжлагыг халах зорилгоор Хөдөө аж ахуйн биржийн арилжаа хийж эхэлснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ. Харин өнөөдөр гурав дахь сарын арилжааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нээлээ. ҮХАА-н сайд Х.Баттулга өнөөдөр арилжааны...
эдийн засаг
Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүтэй албаныхан Австрали болох “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” олон улсын хуралд оролцохоор өнөөдөр Сиднейг зорьжээ. Уг хурал тавдугаар сарын 23-нд болох бөгөөд ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, НҮБ, Австралийн олон улсын хөгжлийн агентлагийн төлөөл...
эдийн засаг
Хятад улсад шувууны томуугийн А(H7N9) вирусын  халдвар гарсантай холбогдуулан манай улс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-ноос БНХАУ-ын гарал үүсэлтэй тэжээвэр шувуу, тахианы мах махан бүтээгдэхүүн, өндөг, өндгөөр хийсэн бүтээгдэхүүн, шувууны тэжээл оруулж ирэхийг хориглоод байсан билээ. Өнгөрсөн хугацаанд хилийн боомтод я...
эдийн засаг
Монголбанк  өнөөдөр нэг долоо хоногтой 50 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/-ыг 11.50 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжлаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 619.1 тэрбум төгрөг болж байгаа ажээ. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гү...
эдийн засаг
Гэрэл цахилгаан анхдагч хэрэглээ болжээ. Цахилгаангүйгээр нэг өдөр бүү хэл нэг цагийг өнгөрөөхөд амаргүй болчихоод байхад гэрэлд холбогдоогүй найман мянга гаруй айл өрх нийслэлд байна. Нэг айл гурван ам бүлтэй гэвэл нийтдээ хорь гаруй мянган хүн соёлоос мянган алхмын алсад сууна. Зурагтаа үзүүлэн мэт хадгалахаас залхаа...
эдийн засаг
Эх орныхоо газрын тосыг Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрт боловсруулж, шатахуун болгон “Монгол 93” хэмээн нэрийдэж, өчигдрөөс худалдаж эхэлсэн билээ. Энэ нь авто бензиний төрлийн буюу АИ-92-оос октаны тоогоор нэг нэгжээр илүү шатахуун бөгөөд нийслэлд “НИК”, “Петровис”, “Магнай трейд” компанийн 20 гаруй ШТС-иудаар х...
эдийн засаг
Монгол Улсад сүүлийн хэдэн жил хамгийн их хэлэгдсэн  уриа нь “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэдэг сайхан үг. Энэ уриа гарснаас хойш хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэж хэрэндээ л хичээж, ганц дарсан ногоо авахдаа хүртэл эх орондоо үйлдвэрлэснийг нь сонгож эхэлсэн байх. Гэхдээ ингэлээ гээд үндэсний үйлдвэрлэл с...
эдийн засаг
Монголд өнөөдөр томоохон үйлдвэрлэгч бараг байхгүй гэхэд болно. Сайндаа л хэдэн архины үйлдвэр, ганц хоёр сүү, сүүн бүтээгдэхүүн, цемент, тоосго, хивс, мах, махан бүтээгдэхүүн, гурилын үйлдвэр л байгаа байх. Гэхдээ тоо нь хэтэрхий цөөхөн, дотоодынхоо хэрэгцээг хангаж чаддаггүй. Тэр дундаа хүнсний асуудал үнэхээр хүндрэ...
эдийн засаг
“Рио Тинто” Оюутолгой төслийг санхүүжүүлэх хөрөнгөө хайж байна. Эхний шатанд 5.7 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ гэж тооцож байсан ч тэр нь нэмэгдэж, 7.1 тэрбум ам.доллар болсон. Үүнээс болж нэлээд хэл ам дагуулж, санхүүгийн тайлан тооцоогоо нээлттэй болгохгүй байна гэж шүүмжлүүлж байв. Гэсэн хэдий ч Оюутолгой төсл...
эдийн засаг
ШӨХТГ-аас Монгол Улсад валютаар худалдаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуй нэгжүүдийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийж байхыг анхаарууллаа. Тодруулбал, зарим аж ахуйн нэгж, байгууллагууд бараа үйлчилгээнийхээ үнэ тарифыг гадаад валютаар тогтоож, худалдаалж байгаа талаар хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн...
эдийн засаг
“Монголын эрчим хүч 2013” олон улсын үзэсгэлэнгийн үеэр Эрчим хүчний яамны  Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний сайдын зөвлөх Д.Баярхүү, тус яамны  Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж нар БНСУ-ын Чамбит холдинг компанийн  Ерөнхийлөгч Юүн Ин Хён, “Чамбит Хай теч” компаний захирал...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос саяхан улс орны хэмжээнд ядуурлын төвшин ямар хэмжээнд байгааг зарласан. Өнөөдөр нийт хүн амын 27,4 хувь нь ядуу гэсэн тодорхойлолтод багтаж байгаа бөгөөд тэдгээр хүмүүсийн сарын орлого 118 668 төгрөгөөс бага гэсэн үг юм. Ядуурлын судалгааг гаргахад Дэлхийн банкны эдийн засагчид идэвхтэй...
эдийн засаг
Дархан цаазат газар бүрт хамгаалалтын захиргаа ажилладаг. Тэгвэл энэ жилээс эхлэн усны сав газрын захиргаа гэсэн шинэ бүтэц орон тоог Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэргэд бий болгосон. Одоогийн байдлаар Туул голын усны сав газрыг байгуулаад байгаа ажээ. Хойшид 31 ус газрын сав газрын захиргаа ажиллах юм. Туул го...
эдийн засаг
Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн холбооноос цементийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдлын талаар өнөөдөр “Монголньюс” мэдээллийн танхимд мэдээлэл хийлээ. Энэ үеэр барилгын гол материалын нэг нь цемент учраас цементийн үйлдвэрлэлийг төрийн бодлогоор зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа тухай онцоллоо. Ингэхдээ цементийн ...
эдийн засаг
Өндөг бол байгаль эхийн гайхамшигт бүтээл юм. Атганд багтам жижигхэн хүрэхэд хагармаар эмзэг эд боловч дотроо амьдрал үүсэхэд шаардлагатай бүх л зүйлийг багтаасан байдаг нь гайхмаар. Өндөгөн дотор дэгдээхэй үүсч, өндөгнөөс гараад бүтэн 3 хоног ямар ч хоолгүй байж чаддаг нь үүний нотолгоо юм. Зарим хүмүүс эр эм тахиа зэ...
эдийн засаг
Хятадаас манай улс руу оруулж ирж буй шувууны гаралтай бүтээгдэхүүний хоригийг өнгөрсөн баасан гаригт цуцлав. Хятадад гарсан шувууны томуунаас үүдэн манай улс өнгөрсөн сарын 12-ноос эхлэн урд хөршийн гэсэн гарал үүслийн гэрчилгээтэй тэжээвэр шувуу, тахианы мах, махан бүтээгдэхүүн, өндөг болон шувууны тэжээл оруулж ирэх...
эдийн засаг
Оросын эдийн засаг жилийн үзүүлэлтээр 2,6 хувь хүртэл дөрөвдүгээр сард өссөнийг тус орны Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд Андрей Клепач мэдэгдлээ. Энэ үзүүлэлт нь гуравдугаар сард хоёр хувь байсан байна. Андрей Клепач Фото: Михаил Климентьев / РИА Новости Сарын үзүүлэлтээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь дөрөвд...
эдийн засаг
Өнгөрсөн сард евро бүсэд инфляци сүүлийн гурван жилд байгаагүйгээр буюу 1.2 хувь хүртэл, АНУ-д сүүлийн хоёр жилд байгаагүйгээр буюу 1.1 хувь хүртэл буурчээ. Эдгээр хоёр бүс инфляциа хоёр хувь байлгахаар зорьж байгаа болно. Инфляци буурсан шалтгаан нь газрын тосны үнэ буурсантай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна. Өн...
эдийн засаг
Монголбанк хуваарь ёсоор өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Банкууд 35.1 сая ам.доллар худалдан авах, 2.4 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1439.50 төгрөгийн хаалтын ханштайгаар 25 сая ам.долларыг банкуудад худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлэв. Банкууд мөн 102.0 сая...
эдийн засаг
“Ядуурал буурлаа” хэмээн мэдээлсэн Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ны дүгнэлт өнөөдөр амьдрал дээр ямар харагдаж байгаа бол. Та үүнтэй санал нийлэх үү? Энэ асуултад олон хүн янз бүрээр хариулах биз. Харин тус хорооноос Дэлхийн банктай хамтран явуулсан судалгааны дүн ийм дүгнэлтэд хүргэжээ. Зах зээлийн нийгэмд шилжиж,...
эдийн засаг
БНХАУ экспортынхоо ачаар гадаад валютын хамгийн их нөөцтэй орон болж чаджээ. Уг нөөц нь цаг үргэлж өсөн үрждэг бөгөөд одоогийн байдлаар 3.44 их наяд ам.доллар хүрээд байна. Энэ нь Герман улсын эдийн засгийн хэмжээтэй тэнцүү юм. Барууны олон орон өөрсдийн худалдааны алдагдлын хэмжээнд маш их санаа зовж байгаа бол Хятады...
эдийн засаг
Үндэсний статистикийн хорооноос саяхан улс орны хэмжээнд ядуурлын төвшин ямар хэмжээнд байгааг зарласан. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт хүн амын 27.4 хувь нь ядуу гэсэн тодорхойлолтод байгаа бөгөөд тэдгээр хүмүүсийн сарын орлого 118 мянга 668 төгрөгөөс бага гэсэн үг юм. Ядуурлын судалгааг гаргахад Дэлхийн банкны эдийн ...
эдийн засаг
“Төмөр замын гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдөр” –ийг Монгол Улс анх удаа өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ.  Замын хөдөлгөөнд оролцогсдын эрүүл мэндийг хамгаалах зорилготой тэмдэглэлт өдрийн хүрээнд өнөөдөр Зам, тээврийн яам, Замын цагдаагийн газар, Улаанбаатар төмөр замын Удирдах газар хамтран мэдээлэл хийсэн юм. Т...
эдийн засаг
В.Путины төлөвлөгөөний нэг хэсэг нь “Роснефть”-ийн хувьчлал Оросын төр том компаниудаа хувьчилж эхэлсэн. Гэхдээ яг ч бүгдийг нь биш. Төрийн мэдэлд байдаг хувьцаагаа бууруулж байгаа юм. Дмитрий Медведев ОХУ-ын Ерөнхийлөгч байх үедээ 2010 оны арванхоёрдугаар сар энэ тухай шийдвэрийг анх гаргаж, Засгийн газартаа үүрэг бол...
эдийн засаг
Төгрөг уг нь дошин дээрээ том байх ёстойг хуульд зааж өгчээ. Гэтэл манай зах зээлд ам.доллар ноёрхлоо тогтоохыг завдаж, компаниуд ч үүнийг нь өөгшүүлж, иргэд ч хүлцэн хүлээн авах болжээ гэвэл хэтрүүлэг биш. Улс орон бүр үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг хамгаалах бодлого явуулдаг.  Тухайлбал, ОХУ үндэсний хэмжээнд ам.долла...
эдийн засаг
Төмөр зам тойрсон асуудлаар судлаач Л.Даваапилийн цуврал нийтлэлүүд өмнө нь “ Төмөр замын гацаа ”, “ Хэвтээ тэнхлэгийн зам яагаад бүтэхгүй вэ ”, “ Төмөр замын маргаанаас хэн хожив ”, “ Нэг км зам ямар үнэтэй вэ ” гарчгийн дор нийтлэгдсэн билээ. Энэ удаад дараагийн нийтлэлийг хүргэж байна.  Төмөр зам барих дараалал алда...
эдийн засаг
Орон сууц, барилга байшингийн үнэ ханшийг барихын тулд Туул голын эрэг орчимд байрлах элс, хайрганы карьерийг нээх талаар хүчтэй яригдаж байна. Кёкүшюзан Д.Батбаяр энэ асуудлыг Ерөнхий сайдад дуулгаж, тун удахгүй карьерууд ажиллаж эхлэх нь бололтой. Гэвч нийгмийн дунд ундны усаа хамгаалахын оронд барилгын компаниудын э...
эдийн засаг
Эрчим хүчний салбарынхны “Energy Mongolia-2013” Олон Улсын хурал, үзэсгэлэн энэ сарын 24-26-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатарт болох билээ. Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлогыг төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулж, хамтын ажиллагааг хөгжүүлэх тус олон улсын хурал, үзэсгэлэнг...
эдийн засаг
Хятадын нийслэл Бээжин хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын 13 дугаар хурлын үеэр Монгол Улс  БНХАУ-д хивэг, арвай экспортлох шийдвэр гаргасан байна. Мөн  БНХАУ-аас манай улс  үржлийн хонь, ямаа импортлон авахтай холбогдсон ари...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр 14 компанийн нийт 8,938,217 төгрөгийн 37,735 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13,921.26 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 12.30 нэгжээр өссөн үзүүлэлт ажээ. Зах зээлийн үнэлгээ нэг их наяд, 352 гаруй тэрбум төгрөг байв...
эдийн засаг
Махны бусад төрлүүдээс илүүтэйгээр тахианы гуяанд В-гийн төрлийн витамин ихээр агуулагддаг гэдгийг тогтоосон байдаг. Ялангуяа В6 витамин агууламж онцгой их байдаг. В6 бол цусан дахь гемоцистиний төвшинг хэвийн хэмжээнд байлгахад тустай витамин. Гемоцистин хэвийн байх нь зүрхний үйл ажиллагаанд тустай гэнэ. Витамин В6 д...
эдийн засаг
Энгийн үгээр тайлбарлая. Хүн амьтаны ялгадас агаартай урвалд орон задрах явцад хэд хэдэн төрлийн хий ялгардаг байна. Эдгээр хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж болох бөгөөд Япон улсад энэ төрлийн жижиг эрчим хүчний үүсвэрүүд нэлээдгүй байдаг. НВЦ компаний байгуулж байгаа Нэг сая шувууны аж ахуйн төслийн хүрээнд шувууны с...
эдийн засаг
“Бичил уурхайн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт  Ази, Номхон далайн орнуудын бүсийн хурал өнөөдөр “Чингис” зочид буудалд эхэллээ. Тавдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэх уг олон улсын хурлыг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран зохи...
эдийн засаг
Олон улсын санхүүгийн корпорациас \ОУСК\-аас Монголын Компаний засаглалын хөгжлийн төвтэй хамтран “Компаний засаглалын үндэсний зургадугаар форум”-ыг саяхан Улаанбаатар хотноо зохион байгуулжээ. Форумаар монголын банкуудын үйл ажиллагааг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар хэлэлцсэн байна. Форумд зуу гаруй ...
эдийн засаг
Шинжээчдийн үнэлгээнээс сайнаар гарсан АНУ ба Германы макро эдийн засгийн статистик хэвлэгдсэний дараа өнгөрсөн долоо хоногийн арилжааны хаалтаар алтны үнэ буурчээ. Нью-Йоркийн Comex бирж дээр алтны наймдугаар сарын нийлүүлэлтийн үнэ 5,3 ам.доллараар хямдарсан байна. Баасан гаригийн арилжааны хаалтаар алтны үнэ буусныг...
эдийн засаг
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрт “Зохистой хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн асуудлаарх хөдөлмөрийн бага болон Үндэсний чуулганыг 2013 онд талууд хамтран зохион байгуулна” гэж тусгагдсан. Үүний дагуу Хөдөлмөрийн яам, МҮЭХ, АОЭНХ-тай Монгол орны 21 аймагт Хөдөлмөрийн бага чуулганыг ...
эдийн засаг
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.05.28/ хуралдаанаар Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн болон “Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын төслүүдийг хэл...
эдийн засаг
Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр өмнөх хамтарсан Засгийн газар болон түүний өмнөх Засгийн газрын үед ч өнөөгийн албан тушаалдаа тогтвортой ажиллаж байгаа цөөн хүний нэг юм. -Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан танай газрын бүтцэд өөрчлөлт...
эдийн засаг
Хүүхдийн хоол тэжээлийн дутагдал, хомс байдлаас шалтгаалж, 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт 125 тэрбум ам.долларын хохирол учирна гэсэн тооцоог “Save the Children” хэмээх байгууллагаас гаргажээ. Фото: Cheryl Ravelo / Reuters Үргэлж хоол тэжээлийн дутагдалтай байсан хүүхдүүдийн мэдлэг, боловсролын төвшнөөс үүдэн ийм х...
эдийн засаг
Цус сэлбэлт, судлалын үндэсний төв, Үндэсний шилдэг үйлдвэр “Талх Чихэр” bХК хамтран “Амьдрал бэлэглэе” аяныг өчигдрөөс эхлүүлжээ. Монгол Улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний хүрэлцээ жилд ирэх бүр хомсдсоор байгаагийн дээр цусаа өгч хүмүүст амьдрал бэлэглэгч донорууд ч улам бүр цөөрч байгаа. Тиймээс Ерөнхийлөгч Ц....
эдийн засаг
Европын сэргээн босголт, хөгжлийн банк Дорноговь аймгийн Өргөн суманд цементийн үйлдвэр барих “Монцемент” төслийг дэмжиж, 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Цементийн үйлдвэрийг “Монполимет” группийн охин компани болох “Сэнж сант” компани хэрэгжүүлэх бөгөөд одоогоор үйлдвэрийн барилгын болон дэд бүтций...
эдийн засаг
Ази, Номхон далайн орнуудын бичил уурхайчдын  хурал өнөөдөр “Чингис” зочид буудалд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уг зөвлөгөөнд Индонез, Япон, Папуа-Шинэ Гвиней, Камбодж, Филиппин, Танзани, Перц, Колумби, Кени, Мозамбек зэрэг улсын төр засаг, иргэний нийгмийн төлөөлөл болон бичил уурхайчид ирж оролцож байгаа юм. Мана...
эдийн засаг
Түүх спираль хэлбэрээр хөгждөг гэдэг. Одоо бидэнд тохиолдож байгаа зүйл хэзээ нэгэн цагт, хаа нэгэн газар болж өнгөрч байсан гэдэг утгаараа. АНУ-д ХХ зууны  30 оны үед нэгэн ухаантай, сэргэлэн нөхөр “санхүүгийн пирамид” гэгчийг сэдэж, түүнийг нь 60 жилийн дараа оросын муу үйлдлээрээ алдаршсан “МММ” гэдэг компани давтаж...
эдийн засаг
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд /2013.05.28/  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс,ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хоригл...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 28/ 4,478 тоот арилжаагаар нийт 33,343,649 төгрөгийн 109,501 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс 13,821.02 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 100.24 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 53 хэлцэл хийжээ. Зах ...
эдийн засаг
- Хууль төрсний дараа - “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга”-ыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ-аар баталлаа. Нийт гишүүдийн 75 хувийн дэмжлэгтэйгээр батлагдсан уг хууль гарснаар ямар нааштай үр дагавар авчрах вэ гэсэн асуулт хэн бүхэнд бий. Монголд ерээд  онд ардчиллын салхитай...
эдийн засаг
Нэг тооцоо хийж үзье. Танай ам бүл 4. Нэг хүн өдөрт 150гр мах хэрэглэнэ. Үхрийн махыг килограммыг нь дунджаар 9500 төгрөг гэж тооцож үзвэл танайх сардаа 171.100 төгрөгийг үхрийн мах авахад зарцуулна. Тэгвэл яг дээрх тооцоогоор тахианы махан дээр тооцоо хийж үзье. Тахианы гуя Эггмарт сүлжээнд килограмм нь 3200 төгрөг, м...
эдийн засаг
Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /тавдугаар сарын 29/ 4,479 тоот арилжаагаар 25 компанийн нийт 24,602,539 төгрөгийн 10,597 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс13,735.33 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 85.69 нэгжээр буурсан үзүүлэлт бол нийт 74 хэлцэл хи...
эдийн засаг
Уул уурхайн бүтээн байгуулалтын ажил геологийн зураглалаасаа 20-30 жилээр түрүүлж явах ёстойг судлаачид сануулдаг. Гэвч манайд геологийн судалгаанд хөрөнгө мөнгө дутмаг байдгаас хоцрогддог хэмээн геологчид гомдоллодог. Тэгвэл өчигдөр геологи, хайгуулын чиглэлээр дэлхийд  дээгүүр ордог Франц улсын Геологийн албатай  Аши...
эдийн засаг
Беларусийн Ерөнхий сайд Монгол Улсад есдүгээр сард айлчлахтай холбогдуулан хоёр улсын бизнес уулзалт болох ажээ. Тодруулбал, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зургадугаар сарын 4-ний өдрийн 10.00 цагт Беларусь, Монгол Улсын хамтарсан бизнес уулзалтыг зохион байгуулах юм байна. Уулзалтад Беларусь улсаа...
эдийн засаг
Монгол Улс далд эдийн засгийг ил болгох, татварын бүртгэлийн асуудлаар БНСУ-тай хамтран ажиллахаар болсон байна. Энэ талаар тавдугаар сарын 21-25-ны өдрүүдэд БНСУ-д болсон Татварын албадын дарга нарын 11 дэх удаагийн уулзалтын үеэр  онцолжээ. Уулзалтад Монгол Улсыг төлөөлж Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай орол...
эдийн засаг
Үнэртний дэлхийн томоохон үйлдвэрлэгч “Coty” компани IPO хийж, 1,2 тэрбум ам.доллар олохоор төлөвлөжээ. Тус компанийн хувьцааны арилжааг үнэртэй усны компанийн хувьцаа баригч JAB Holdings, Rhone Capital компаниуд, мөн Уоррен Баффетын Berkshire Partners гэх хөрөнгө оруулалтын сан явуулна. “Coty” компанийн хувьцааны ширх...
эдийн засаг
Уул уурхай яамнаас сар бүр “Ил тод уул уурхай” хурлыг зохион байгуулж, цаг үеийн мэдээлэл хийдэг билээ. Энэ удаагийн хурал өнөөдөр 11.00 цагт Уул уурхайн яаманд болох бөгөөд Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон яамны хэлтсийн дарга нар, Ашигт малтмалын газар, Газрын тосны газрын албаныхан оролцох юм байна. Хурлаар  уул уур...
эдийн засаг
Энэ бол үйлдвэрийн цогц менежмэнттэй холбоотой. Үйлдвэрлэлдээ хэрэглэгддэг бүхнийг өөрсдөө хийхийг хичээдэг. Тахианы махны үйлдвэрлэлийг цогцолбор хэлбэрээр шийднэ. Тэжээл тариалах ферм, тэжээл боловсруулах үйлдвэр, дэгдээхэй өсгөх ферм, тахиа үржүүлэх ферм, махны үйлдвэр, ангилах болон савлах үйлдвэр зэрэг хэрэгцээтэй...
эдийн засаг